Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зун Шун Фа” компанийн Бээжин хүнсний дэлгүүрт арванхоёрдугаар сарын 11-нд шалгалт хийжээ.
Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээний бичиггүй, импортын барааны мэдэгдэл байхгүй, шаардлага хангаагүй шошготой, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчил илэрчээ. Тус дэлгүүр нь хүнсний худалдааны чиглэлээр үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй, гэрээ нь хугацаа дууссан байжээ.
Ингээд 22 нэр төрлийн 149 ширхэг, 680 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар болсон байна. Хаяг шошгын зөрчилтэй, импортын мэдэгдэлгүй, шинжилгээний бичиггүй нийт 272 нэр төрлийн 3618 ширхэг, 19 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг илрүүлж холбогдох арга хэмжээ авсан байна. Уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, дэлгүүрийн үйл ажиллагааг нь түр зогсоолоо.
Холбоотой мэдээ