Ус ашиглалтын салбарт хоёр талт хамтын ажиллагааны шинэ механизм бий боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Ус ашиглалтын салбарт хоёр талт хамтын ажиллагааны шинэ механизм бий боллоо

Ус ашиглалтын салбарт хоёр талт хамтын ажиллагааны шинэ механизм бий боллоо

Монгол, Хятадын  Ус ашиглалтын салбар дахь хамтын ажиллагааны хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Монголын талаас БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар, Хятадын талаас БНХАУ-ын Олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухааны газрын байцаагч Юү Шинжүн нар  тэргүүлэн явуулав.

Тус хуралдаанаар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Усны нөөцийн яам хооронд 2016 онд байгуулсан “Ус ашиглалтын салбар дахь хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцол”-ын санамж бичгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны санал, боломжийн талаар хоёр талын мэргэжилтнүүд өргөн хүрээтэй санал солилцлоо. Энэ үеэр  талууд 2019-2020 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав.

Хамтарсан ажлын хэсэг нь БОАЖЯ, БНХАУ-ын Усны нөөцийн яам хооронд 2016 онд байгуулсан Ус ашиглалтын салбар дахь хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллах юм.

Хоёр талт хамтын ажиллагааны механизм бий болсноор ус ашиглалтын салбарт арвин туршлагатай Хятад улсаас туршлага хуваалцах, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, мэргэжилтэн солилцож туршлага судлах, сургалтанд хамруулах, гадаргын усыг хамгаалах, усны нөөцийг хэмнэх болон усны чанарын хяналт шинжилгээний лабораторийн шинэлэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх  зэрэг  боломж бий болох юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж