Амиа алдсан АНУ-ын офицерын шүүх эмнэлгийн дүгнэлт 7-21 хоногт гарна | News.MN

Амиа алдсан АНУ-ын офицерын шүүх эмнэлгийн дүгнэлт 7-21 хоногт гарна

Амиа алдсан АНУ-ын офицерын шүүх эмнэлгийн дүгнэлт 7-21 хоногт гарна

Шангри-Ла  зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ

Амиа алдсан АНУ-ын офицерын шүүх эмнэлгийн дүгнэлт 7-21 хоногт гарна

АНУ-ын иргэн, зэвсэгт хүчний хошууч, М.К.Стьюарт Шангри-Ла зочид буудалд өрөөндөө нас барсан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, уржигдар /2018.12.12/ Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 10.30 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалт хийхэд тус зочид буудлын ѳрѳѳнд АНУ-ын иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ. Зочид буудлын үйлчилгээний ажилтан өрөөнд цэвэрлэгээ хийх үедээ түүнийг анх олсон байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг нотлох баримтаар хураан авчээ.  Одоогоор хэргийн  газраас  олдсон байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа  ч шинжилгээний эцсийн дүгнэлт гартал түүнийг өөрийгөө егүүтгэсэн үү, эсвэл бусдад хорлогдсон эсэхийг мэдээлэл тодорхой болох юм.

Уг хэрэгт хэрэг бүртгэл нээж, цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээний төв рүү хүргүүлжээ. Шинжилгээний хариу ажлын 7-21 хоногт гарах бөгөөд хуулийн байгууллагууд  амиа хорлосон эсэхийг нарийн шалгахаар ажиллаж байна.

Дээрх хэргийн талаар Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас тодруулахад “АНУ-ын Төрийн Департамент болон Батлан хамгаалах яам Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран энэхүү харамсалтай үйл явдлыг тойрсон бүх асуудлыг зөв зохистой бөгөөд хүндэтгэлтэй байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байна. АНУ-ын зэвсэгт хүчний офицер Монгол Улсад нас нөгчсөн явдалд Төрийн Департамент гүнээ харамсаж байна. Бид Түүний гэр бүлийнхэн болон ойр дотнынхонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Гэр бүлийнхнийг нь хүндэтгэх үүднээс бид үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Э.БУРАМ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-14 202.9.44.212

Америкийн тагнуулийн ажилтан гэсэн байх шүү,Тагнуулийн ажилтан тэр тусмаа АНУ ын тусгай албаны ажилтан амиа хоролсон гэдэг нь юу л бол.Тэгнуул,тусгай албанд ажиллагсад сэтгэл зүйн хувьд маш өндөр бэлтгэгдсэн,бүх хүндрэл бэрхшээл,сорилтуудыг даван туулахад бэлтгэгдсэн хүмүүс байдаг нь ойлгомжтой.Эл хэргийн мөрдөлтөнд Америкаас мөрдөгчид ирж оролцох нь лавтай.Гадаадын гар хөл оролцсон бол аль хэдийн мөрөө баллаад хил давж амжсан биз.

Avatar

zochin 2018-12-14 103.26.194.109

Aimaar umaa. Neeree oros china 2 niilsen magadgui. Manaid tagnuuliin baiguulga gej baidag um bolov uu daa? Dornotod manai hil gej zugeer ongorhou bain. Gadnii humuus,tagnuuluudiig or or gej baigaa um shig. Badamjunai zugtaaya gevel haalga neelttei

Avatar

Check Russians 2018-12-14 192.82.64.23

Visa waiver on Russian citizens were a major security breach for Mongolia. It opens doors for Russian secret service operate freely in this country. Russians may killed him. Investigate Russians!!!

Avatar

Ganzorig 2018-12-14 66.181.191.96

Are you stupid? Or paranoid?

Avatar

Зочин 2018-12-14 202.21.113.66

ДепартАмент гэж ямар новш нь байдын бэ

Avatar

Зочин 2018-12-14 192.82.65.137

Унаад өнгөрсөн охниы хариу 22 хоногт гарсан энэ хүнийх хэд хоногт гарахнав харъя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж