Амиа алдсан АНУ-ын офицерын шүүх эмнэлгийн дүгнэлт 7-21 хоногт гарна

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Амиа алдсан АНУ-ын офицерын шүүх эмнэлгийн дүгнэлт 7-21 хоногт гарна

Шангри-Ла  зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ

Амиа алдсан АНУ-ын офицерын шүүх эмнэлгийн дүгнэлт 7-21 хоногт гарна

АНУ-ын иргэн, зэвсэгт хүчний хошууч, М.К.Стьюарт Шангри-Ла зочид буудалд өрөөндөө нас барсан ноцтой хэрэг гарсан. Тодруулбал, уржигдар /2018.12.12/ Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 10.30 цагийн орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалт хийхэд тус зочид буудлын ѳрѳѳнд АНУ-ын иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ. Зочид буудлын үйлчилгээний ажилтан өрөөнд цэвэрлэгээ хийх үедээ түүнийг анх олсон байна.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг нотлох баримтаар хураан авчээ.  Одоогоор хэргийн  газраас  олдсон байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэж үзэж байгаа  ч шинжилгээний эцсийн дүгнэлт гартал түүнийг өөрийгөө егүүтгэсэн үү, эсвэл бусдад хорлогдсон эсэхийг мэдээлэл тодорхой болох юм.

Уг хэрэгт хэрэг бүртгэл нээж, цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээний төв рүү хүргүүлжээ. Шинжилгээний хариу ажлын 7-21 хоногт гарах бөгөөд хуулийн байгууллагууд  амиа хорлосон эсэхийг нарийн шалгахаар ажиллаж байна.

Дээрх хэргийн талаар Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас тодруулахад “АНУ-ын Төрийн Департамент болон Батлан хамгаалах яам Монгол Улсын холбогдох байгууллагуудтай хамтран энэхүү харамсалтай үйл явдлыг тойрсон бүх асуудлыг зөв зохистой бөгөөд хүндэтгэлтэй байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байна. АНУ-ын зэвсэгт хүчний офицер Монгол Улсад нас нөгчсөн явдалд Төрийн Департамент гүнээ харамсаж байна. Бид Түүний гэр бүлийнхэн болон ойр дотнынхонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Гэр бүлийнхнийг нь хүндэтгэх үүднээс бид үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж