“Оросын төмөр замууд” нийгэмлэгийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзав | News.MN

“Оросын төмөр замууд” нийгэмлэгийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

“Оросын төмөр замууд” нийгэмлэгийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

“Оросын төмөр замууд” нийгэмлэгийн ерөнхий захирлыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозеров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төмөр зам, тээврийн салбарын хамтын ажиллагаанд хоёр улс бүх түвшинд анхаарч, ач холбогдол өгөх ёстой. “УБТЗ” ХНН-ийн үр ашигтай, бүтээлч ажиллагаа нь хамтын хүчин чармайлтын бодит жишээ гэдгийг Шадар сайд тэмдэглэв.

“УБТЗ” нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлд ОХУ-ын төр, засаг, “Оросын төмөр замууд” нийгэмлэг онцгой анхаарч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Засгийн газар хоорондын комисс, Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын салбар дахь хамтын ажиллагааг тогтмол хэлэлцдэг. Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалт, Чиндао хотод болсон гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр ч энэ талаар ярилцсан гэдгийг дурдав.

“УБТЗ” нийгэмлэг 2017 онд 23 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн амжилт тогтоосон. Энэ оны байдлаар тээвэрлэлтийн хэмжээ 17 хувиар нэмэгдсэнд сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв. Цаашид их хэмжээний хөрөнгө оруулж, суурь бүтцийг нь шинэчлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.

Одоогоор 110 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, зарим ажлаа дуусгасан. 2019-2020 онд хийхээр төлөвлөснөө бүрэн хэрэгжүүлбэл дамжин өнгөрүүлэх чадвар 28 хувиар нэмэгдэнэ гэж талууд тооцоолсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-14 66.181.176.183

АНУ-ын Мянганы сорилтын сангийн мөнгө авах гэж байтал РЖД-ийн дарга Якунин гэгч этгээд ирээд манай сайд дарга нарыг загнаж болиулсан!!! "Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг" гэж загнасан шүү дээ!!! Оросууд хуучин Зөвлөлтийн том Ахын араншингаа тавихгүй л байна даа!!!!

Avatar

Л.ОЧИРХҮҮ 2018-12-14 202.179.27.107

90 ЭЭД ОНД ХАНДИВЛАГЧДЫН ӨНГСӨН МӨНГИЙГ ӨӨРИЙН ДҮРМИЙН САНГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АШИГЛАЖ ЧАДААГҮЙ АРЧААГҮЙ ХҮМҮҮС ДЭЭ БИД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж