Япон улсын “FOODEX JAPAN 2015” үзэсгэлэнд “Сэлэнгэ” ХХК-ийн бүтээгдэхүүн “Хөвсгөл” цай брэнд оролцож байна
Монголчуудын хэрэглэж дадсан “Хөвсгөл” цай брэнд дөрвөн төрлийн бүтээгдэхүүнээрээ Япон улсын Чиба хотод зохиогдож буй “FOODEX JAPAN 2015” үзэсгэлэнд Монгол Улсынхаа үндэсний үйлдвэрлэлийг дэлхийн олон улс орнуудад таниулах зорилготой оролцож байна.
40 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд дэлхийн 82 улсыг төлөөлсөн 2977 компани оролцож байна.
“Сэлэнгэ” ХХК нь “Хөвсгөл” цай брэнд бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд танилцуулж, экспортлох зорилготой ажиллаж байна. Өмнө нь тус компани 2012 онд Герман улс руу өөрсдийн нэрийн цайгаа экспортолж байжээ.