Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа | News.MN

Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2018.12.14/ хуралдаж, шийдвэр гаргасан байна. Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдлээр,

МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ О.ЭРДЭМБИЛЭГ:

-Өнөөдөр Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар бодлогын хүүг 11 хувь хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Жилийн инфляци 2018 оны  арваннэгдүгээр сард 8,1 хувьтай байна. Мах, шатахуун зэрэг барааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан инфляци голлон нөлөөлсөн. Цалин болон дотоодын өсөлтийн эрэлтийн шалтгаантай хүчин зүйлийн инфляцид үзүүлэх нөлөө ирэх онд нэмэгдэх хандлагатай байна. Эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хандлагатай байна. Хэдийгээр гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа боловч энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар худалдааны тэнцэл ашигтай, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш тогтворжих суурь болж байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид  нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжил зэргийг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр инфляцийг дунд болон урт хугацаанд зорилтот түвшний орчинд тогтворжуулах зорилттой, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байгаа.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-14 64.119.16.41

ойр дйрхон дээш доош нь болгоод байхаар үр дүн гарах уу. 6 сард буулгаад сая хэд хоногийн өмнө өсгөөд одоо болохоор хэвээр үлдээлээ гээд бодлогын хүүгээрээ тоглож байна аа. Ийм булчимгүй алсын хараагүй алхамаас болоод 9 сараас ханш их унаж байна .

Avatar

bzman 2018-12-14 122.201.31.115

үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг цаас болгочихгүйн төлөө ур ухаан, хүч чадлаа сорин тэмцэж байгаа монгол банкны шийдвэр гаргагчдад баяр хүргэе. Энэ бол жинхэнэ эх оронч тэмцэл мөн. Цэргийн мэхэнд цээр байхгүй. Увайгүй улс төрчдийн бодлогогүй цацсан мөнгө, худалдагдсан гэрээний балагийг монгол банк ханш, инфляци хэлбэрээр хүртэж, мөрийг нь баллах гэж тамаа цайж, дансаа улайтал тэмцэж ирсэн. Массын сэтгэлзүйг хяналтандаа байлгах XXI зууны хөрөнгийн биржийн технологийг та нар сайн ашиглаж чадаж байна

Avatar

zochin 2018-12-14 66.181.180.175

harinch baga nemegdej bn mongonii hansh unj baihad mongon temdegtee avrahiin tuld oshoo nemeh heregtei

Avatar

Зочин 2018-12-14 103.206.195.163

мөнгөний бодлогын хүү өсөж байгаа юм чинь банкны хадгаламжийн хүү өсөнө биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж