Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр /2018.12.14/ хуралдаж, шийдвэр гаргасан байна. Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргасан байна. Энэхүү мэдэгдлээр,

МОНГОЛБАНКНЫ ТЭРГҮҮН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ О.ЭРДЭМБИЛЭГ:

-Өнөөдөр Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар бодлогын хүүг 11 хувь хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Жилийн инфляци 2018 оны  арваннэгдүгээр сард 8,1 хувьтай байна. Мах, шатахуун зэрэг барааны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан инфляци голлон нөлөөлсөн. Цалин болон дотоодын өсөлтийн эрэлтийн шалтгаантай хүчин зүйлийн инфляцид үзүүлэх нөлөө ирэх онд нэмэгдэх хандлагатай байна. Эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хандлагатай байна. Хэдийгээр гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилж байгаа боловч энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар худалдааны тэнцэл ашигтай, төлбөрийн тэнцлийн алдагдал бага байгаа нь төгрөгийн ханш тогтворжих суурь болж байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид  нөлөөлж буй хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжил зэргийг харгалзан үзэж бодлогын хүүг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр инфляцийг дунд болон урт хугацаанд зорилтот түвшний орчинд тогтворжуулах зорилттой, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байгаа.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж