Д.Долгион “Golden Gobi” даашинзаар гоёв | News.MN

Д.Долгион “Golden Gobi” даашинзаар гоёв

Д.Долгион “Golden Gobi” даашинзаар гоёв

Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг гоо бүсгүй шалгаруулах тэмцээний чансаа өндөр тэмцээний нэг болох “Miss Universe 2018”-т 94 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа билээ.

Тайландын Бангконг хотод болж буй “Miss Universe 2018” тэмцээний явцын шалгаруулалт өндөрлөх дөхөж байна. Тодруулбал, 67 дахь удаагийн титмийн эзэн ирэх Ням гаригт /2018.12.16/ тодорно.

Монгол Улсаа төлөөлөн энэхүү тэмцээнд оролцож буй мисс Д.Долгион явцын шалгаруулалтад амжилттай оролцож байна. Өчигдөр/2018.12.13/ болсон гоёлын даашинзтай явцын шалгаруулалтад дизайнер Д.Отгонжаргалын бүтээл “Golden Gobi” загварын даашинзаар гангарчээ. Түүний хувьд усны хувцас болон авьяасын үзүүлбэр зэрэг гол төрлүүдэд шилдэгт багтсаар байгаа.

Финалын шалгаруулалтад зөвхөн 20 орны мисс үлдэж, цааш титмийн төлөө өрсөлдөх юм.

АНУ-ын  Ерөнхийлөгч Д.Трамп шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж, 2015 оны ялагчийн титмийн нэрийг хөтлөгч Стив Харви андуурч хэлсэн зэрэг энэхүү тэмцээний дуулиан тасардаггүй. Тэгвэл энэ жил Тайландын Бангкок хотод ээлжит титмийн эзнийг тодруулахад ойртсоор байна.

“Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн анх удаа оролцож буй мисс Д.Долгион олон улсын миссийн тэмцээний туршлагатай нэгэн. Тэрбээр энэ жил 27 настай ч энэ нь түүний хувьд хамгийн сүүлийн тэмцээн аж.

“Miss Universe 2018″-т оролцож байгаа Д.Долгион: 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-12-14 112.72.12.8

Yostoi goe haragdaj bn. Amjilt husye!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж