
Хэвлэлийн мэдээгээр 23 настай залуу Вашингтон мужийн Сиэтлийн захын Рэдмондод амьдарч байсан гэнэ. Каретников анхан шатны прогрмм хангамжийн туршигчаар ажиллаж байсан гэж компани мэдэгдэхдээ тэр чухам юу хийдгийг тодруулсангүй.
Сэтгүүлчид, Facebook-ийн сүлжээнээс 23 настай Алексей Каретниковын хуудсыг олсон байна. Тэнд энэ хүнийг Санкт-петербургийн Политехникийн улсын их сургуулийг дүүргээд гэрлэсэн гэж танилцуулсан байлаа.
Каретниковыг Сиэтлд зургадугаар сарын 28-нд баривчилсан бололтой. Харин түүний тухай мэдээ дөнгөж долдугаар сарын 13-нд гарч ирэв. Өмнө нь түүнийг 2009 оны аравдугаар сард АНУ-д ирсэн гэж мэдээлж байлаа. Мягмар гаригт залуу цагаачлалын хуулийн дэглэмийг зөрчснөө хүлээж шүүх түүнийг нутаг буцаах болов. Америкийн хэвлэлд бичснээр тэрээр Оросын тагнуулын сүлжээнд онцын үүрэг гүйцэтгэж чадаагүй бөгөөд өмнөх туршуулуудтай холбоогүй байжээ.