"МАН-ыг эвлэрүүлэх ажлыг хэсэг намын даргаа хүлээж байна"

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

"МАН-ыг эвлэрүүлэх ажлыг хэсэг намын даргаа хүлээж байна"

"МАН-ыг эвлэрүүлэх ажлыг хэсэг намын даргаа хүлээж байна"

УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан ирц бүрдэхгүй байгаагаас УИХ-ын үйл ажиллагаа гацаад байна. УИХ-ын 27 гишүүн чуулганы хуралдаандаа сууж, үлдсэн нь хуралдаандаа суухгүй байгаа. Тус намын бүлгээс найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, үүсээд байгаа асуудлыг нэг талд нь гаргах, намын хагарлыг нэгтгэх зорилгоор байгуулагдаж, хоёр ч удаа уулзсан ч тодорхой үр дүнд хүрээгүй гэнэ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын  зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН, МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН:

-Бид олон талаас нь ярилцаж байна. Маргааш намын дарга У.Хүрэлсүх ирэх байх. Хоёр талаасаа суугаад ярилцах зүйл бий. Бүлгийн даргын хувьд намайг гишүүдээ хуралд суулгах ёстой гэж байгаа боловч хувь гишүүний хувьд шаардлагаа тавиад явж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР:

-УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдаад зогссон байна. Үүнтэй уялдаж Засгийн газар түүний бүтцийн байгууллага бүгд зогссон байна. Нөгөө талдаа татвар төлөгчдийн мөнгө урсч, ямар ч ажил хийхгүй төрийн албан хаагчид цалин аваад сууж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэх чухал асуудлууд хүлээгдэж байна. УИХ-ын чуулганы хуралдааныг тасалдуулж байгаа хүмүүс бол ЖДҮ-тэй холбоотой гишүүд. Чуулганаар хэлэлцэх нэг чухал асуудал бол ЖДҮ-тэй холбоотой түр хороо байгуулах асуудал хүртэл хүлээгдэж байна. Туйлын харамсалтай байна. Одоо бид зүгээр л хуулиа хэрэгжүүлье. Бүх зүйл хуультай, хуульд захирагдахгүй бол төр гэж байгаад яах билээ. МАН дотор зөвлөлдөх ажлын хэсэг байгуулсан, тэр ажлын хэсэг нь намын даргаа Японоос ирэхээр нь ярилцахаар хүлээж байгаа гэсэн мэдээлэл байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН:

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшилж байна. УИХ-ын Байнгын хорооны 14 удаагийн хуралдаан, Дэд хорооны хоёр удаагийн хуралдаан мөн ийм шалтгаанаар хойшилсон байна. Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Энэ асуудлыг хэлэлцэх үед хуулийн төслийг өргөн барьсан сайд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчиж, хэлэлцэж буй асуудлыг хаяж гарснаар асуудал хэлэлцэгдэж чадалгүй өнөөдрийг хүртэл хойшилж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж