Таксины жолоочыг хутгалсан этгээдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Таксины жолоочыг хутгалсан этгээдийг баривчилжээ

Таксины жолоочыг хутгалсан этгээдийг баривчилжээ

Таксины жолоочийн биед халдаж, ноцтой гэмтээсэн хэрэг өчигдөр /2018.12.13/ орой 20.30 цагийн үед гарчээ. Тоёото приус-20 загварын автомашины жолооч эрэгтэй 44 настай Ө-г Цамбагаравын урдаас гар өргөн суусан эрэгтэй 28 настай З нь орон сууцны гадна хүргүүлэн буухдаа хүзүүн тус газар нь  хутгалсан байна.

Сэжигтэн З нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд байрлах орон сууцны гаднаас зугтсан аж.  Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийж, хохирогч нь сэжигтэнтэй маргалдаж, таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас хутгалсан байж болзошгүй нөхцөл үүссэн гэж үзжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүр “Одоогоор шалгалтын ажиллагааг явуулж байна. Хэргийн дагуу цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг шуурхайн илрүүлэн ажилласан” гэлээ.

Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Одоогоор хохиогч 44 настай Ө нь Цэргийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж