Бээжингийн шинэ нисэх онгоцны буудал сэргээгдэх эрчим хүч ашиглана | News.MN

Бээжингийн шинэ нисэх онгоцны буудал сэргээгдэх эрчим хүч ашиглана

Бээжингийн шинэ нисэх онгоцны буудал сэргээгдэх эрчим хүч ашиглана

Бээжингийн шинэ нисэх онгоцны буудал сэргээгдэх эрчим хүч ашиглана

Ирэх жил ашиглалтад орох Бээжингийн “Дашин олон улсын нисэх онгоцны буудал”-ын эрчим хүчний хангамжийн арав гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар болсон тухай Бээжин хотын хөгжил, шинэчлэлтийн удирдах газраас мэдээлжээ. Дэлхийн аль ч улсын онгоцны буудалд ийм хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээгүй байгаа юм.

Ирэх оны есдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж буй тус нисэх буудлын барилгын дээвэр дээр нарны эрчим хүч хураагууруудыг байршуулсан бөгөөд тэдгээр нь цагт 6.1 сая кВ эрчим хүчээр онгоцны буудлыг хангах чадалтай байна. Үүгээр онгоцны буудлын нийт эрчим хүчний хэрэглээний арван хувийг хангах аж.

Мөн ойролцоох Ёндин голын ойролцоо “газрын гүний дулааны насос” байрлуулснаар онгоцны буудлын халаалт болон сэрүүцүүлгийн асуудлыг шийдэх юм. Газрын гүний дулааны насос нь байгаль орчинд маш бага нөлөө үзүүлдэг сэргээгдэх эрчим хүчний нэг төрөл бөгөөд газрын хөрсний гүн дэх нам потенциалт дулааныг ашиглан барилгын халаалт болон сэрүүцүүлгийн асуудлыг шийдвэрлэдэг “ногоон” шийдэл юм.

“Дашин олон улсын нисэх онгоцны буудал”-нь жилд 100 сая хүн хүлээн авах чадалтай бөгөөд Бээжин хотоос 46 километрийн зайд баригдаж байгаа юм. Үүгээрээ дэлхийн хамгийн ачаалалттай гэгддэг Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлын ачааллыг багасгах зорилготой юм. “Дашин олон улсын нисэх онгоцны буудал” нь нийт 700 мянган м2 талбайтай, онгоцны дөрвөн нисэх, буух зурвас замтай бөгөөд ашиглалтад орсныхоо дараа дэлхийн хамгийн том онгоцны буудлын нэгт тооцогдох аж. Мөн Бээжин хотыг төвийг тус онгоцны буудалтай холбох хурдны галт тэрэг тавихаар төлөвлөж байгаа.

Байгальд ээлтэй нисэх онгоцны буудлыг бий болгох санаачилгыг “Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд” амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх, хог хаягдлыг дахин боловсруулах төслийг хэрэгжүүлснээр тус онгоцны буудлын  нүүрстөрөгчийн ялгаруулалт нь 2014-2016 онд 16 хувиар буурсан байна.

Эх сурвалж: Ecns.cn

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-12-14 106.102.128.233

800 жилийн өмнөх түүхээ улиг болтол ярьж, цээжээ балбаж, утаандаа хордож байгаа хэдэн хүмүүсийн өөрсдөө хийж үйлдвэрлэж чадаж байгаа юм нь ердөө оймс тэгээд гар урлалын хэдэн бүтээгдэхүүн. Шинжлэх ухааны хөгжлийг хойш татаж МЭӨ зуунд нь байлгах бодлогыг тууштай хэрэгжүүлсэн МАНАН гэдэг хоёр хулгайч болон хоёр хулгайчдын бүлэглэлийг байнга сонгохоос өөр юм мэдэхгүй зомби сонгогчидтой Монгол улс. Шинжлэх ухааны хөгжлийг 2 хөрш оронтой харьцуулаад ч хэрэггүй хажуугаар өнгөрсөн нохой хүртэл шоолно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж