“Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

“Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагууд тодорлоо

“Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагууд тодорлоо

Нийслэлийн Засаг  даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн ЗДТГ-аас  сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвхи санаачлагатай  ажиллаж, бусдыгаа манлайлсан байгууллагуудыг өнөөдөр шалгарууллаа.

“ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар

1-р байр:  Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар ,

2-р байр:  Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар,

3-р байр: Нийслэлийн Онцгой байдлын газар

3-р байр: Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар

Тусгай байр: Нийслэлийн Соёл урлагийн газар тодорч өргөмжлөл, мөнгөн шагналыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар гардуулж өглөө.

Түүнчлэн Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар гэх мэт 26 байгууллага тус удирдамжийг хэрэгжүүлэн, үр бүтээлтэй олон сайн ажил хийсэн байна.

Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, ажлын байранд эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах нь “Эрүүл ажлын байр“ удирдамжийн гол үзүүлэлт юм.

Нийслэлийн Засаг даргын А/987 дугаар захирамжийн дагуу Сэтгэцийн болон архи, тамхи, мансууруулах бодист донтох эмгэгтэй иргэдийн “Өөртөө туслах бүлгэм”-д зориулсан интерактив сургалтын CD, судалгааны гурван товхимол гарын авлагыг шинээр бэлтгэн гаргаснаа энэ үеэр НЗДТГ-аас НЭМГ-т гардуулж өгсөн юм.

Мөн энэ өдөр шилдэг сайн дурын идэвхтэнд шагнал гардуулах үйл ажиллагаа давхцаж байна. Тухайлбал, НЗДТГ-аас 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан НЭМГ-аас “Орон нутаг ариун цэврийн асуудлаа өөрсдөө шийдэх нь” аргачлалын дагуу нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэгт зохион байгуулан ажилласан. Эдгээр дүүрэгт оршин сууж буй гэр хорооллын иргэдэд уг  аргачлалыг зааж сурталчлан, ариун цэврийн байгууламжийг сайжруулах чиглэлээр бусдыгаа манлайлан ажиллаж, шилдгээр шалгарсан:

Чингэлтэй дүүргийн сайн дурын идэвхтэн Д.Хишигпүрэв, Г.Алтанчимэг

Сүхбаатар дүүргийн сайн дурын идэвхтэн Б.Дэлгэрцэцэг, Б.Алтанцэцэг

Багануур дүүргийн сайн дурын идэвхтэн Ө.Даваажав нарт НЭМГ-аас талархал, мөнгөн шагнал гардууллаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж