“Эрүүл ажлын байрыг бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа | News.MN

“Эрүүл ажлын байрыг бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа

“Эрүүл ажлын байрыг бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа

“Эрүүл ажлын байрыг бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон “Эрүүл ажлын байрыг бүрдүүлсэн байгууллага”-аар шалгарлаа.  Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэн ажлын байранд алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгох, байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласныг ийнхүү үнэлсэн байна.

Нийслэлийн Онцгой байдлын газар нь 2018 онд алба хаагчдын ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.

Мөн нийслэлийн төсвийн 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хуурай Мухарын-Ам”-нд  баригдсан Гал түймэр унтраах, аврах  71 дүгээр ангийн барилгыг ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд бэлэн болоод байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-12-14 202.126.89.49

Алба хаагчидаа нүдний үзлэгт заавал оруулаарай. Хараа шалгах сайн тоног тѳхѳѳрѳмж болон нарийн мэргэжилийн эмчтэй болох хэрэгтэй.

Зочин 2018-12-14 202.126.89.49

Манай хүргэн ах онцгой байдлын гал унтраах албанд ажилдаг юм. Ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ ѳндѳрѳѳс унаж нурууны гэмтэл мѳн тархи толгой нь доргилт авч одоо зүүн нүдны хараа муудсан юм. Нүдны хараа муудсанаас зарим зүйлийг хардаггүй учир эмнэлэгээр олон удаа үзүүлсэн хэдий ч эмч нар нарийн үзлэг шинжилгээ огт хийхгүй хэрнээ зүгээр ажилаа хий гэх мэтээр загнаад байсан юм. Гэтэл одоо ингээд эрүүл саруул алба хаагчидтай гэсэн мэдээ мэдээлэл гаргаж байгаа нь үнэндээ эмэгнэлтэй мэдээ байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж