Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал эхэлжээ. Уг хуралдаан тус нийгэмлэгийн байранд хаалттай горимоор өрнөж байна. Ямар асуудал хэлэлцэж буй нь тодорхойгүй хэвээр байна.
Энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг чөлөөлж магадгүй. Ингэхдээ Оросын талаас хүнээ томилж магадгүй гэх мэдээллийг зарим хэвлэл бичээд буй. Гэхдээ энэ нь албан ёсны эх сурвалжаар нотлогдохгүй байгаа юм.
Холбоотой мэдээ