Страсбургт гал нээсэн хэргийн гол сэжигтнийг буудан хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Страсбургт гал нээсэн хэргийн гол сэжигтнийг буудан хөнөөжээ

Страсбургт гал нээсэн хэргийн гол сэжигтнийг буудан хөнөөжээ

Францын Страсбург хот дахь Зул сарын баярын худалдааны үеэр гурван хүн буудаж хөнөөсөн хэргийн гол сэжигтэн пүрэв гаригт цагдаа нартай тулалдаж, 48 цагийн дараа амиа алдсан талаар цагдаагийн эх сурвалж мэдээлэв.

Цагдаагийнхан Пүрэв гаригийн орой 21.00 цагийн орчимд, гэмт халдлага үйлдсэн газраас 2 км-ын зайд томоохон ажиллагаа явуулсны дүнд Шериф Шекатт (29 настай)-ыг Нойдорф /Майнау-д буудан хороосон байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Шекатт гал нээснийхээ дараа цагдаагийн ажилтанд буудуулж амиа алджээ.

Тус улсын Дотоод хэргийн сайд Кристофер Кастанер сэтгүүлчдэд цагдаагийн гурван албан хаагч Шекаттыг баривчлахаар очсон. Тэрээр тэдэн рүү гал нээж, хариу галд нь өртөн амиа алдсан хэмээн мэдэгджээ.

Шекатт амиа алдсан мэдээлэл авсны дараа Страсбург хотын захирагч Роланд Риз сэтгүүлчдэд "Амьдрал урьдын адил хэвийн үргэлжилнэ гэж бодож байна. Алан хядагч амиа алдсаныг сонсоод иргэд миний нэгэн адил тайвширсан болов уу" хэмээн хэлжээ.

“Reuters”-ийн сурвалжлагч нар хэрэг гарсан газрын ойролцоо 3-4 удаа буун дуу гарахыг сонссон байна. Мягмар гаригт болсон халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, пүрэв гаригт цагдаа нар Шекаттыг хайж Францын зүүн хэсгийн хотыг самнаж, Германы хилийн боомтыг шалгажээ.

Шекаттын хувьд Франц, Герман, Шведийн шоронд хулгай, хүчирхийллийн хэргээр ял эдэлж байсан нэгэн бөгөөд эрх баригчид түүнийг хоригдож байхдаа лалын шашинтан болсон гэж мэдээлсэн байна.

"Amaq news"-т мэдээлснээр, өнгөрсөн пүрэв гаригт түүнийг “Лалын улс” бүлэглэл өөрийн нэг гишүүн байсныг мэдэгдсэн ч түүнийг нотлох баримт олдоогүй аж.

Гэрч нар мөрдөн байцаагчдад “Шекатт Страсбургт Христийн мэндэлсний баярын худалдаа нээгдэх үед "Аллах Акбар" хэмээн хашгирч байсан хэмээн мэдээлсэн байна. Хөршүүд нь түүний талаар энгийн даруу хувцасладаг залуу байсан хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж