Цагаан ордон сэтгүүлчдийн зул сарын хүлээн авалтыг хийхгүй | News.MN

Цагаан ордон сэтгүүлчдийн зул сарын хүлээн авалтыг хийхгүй

Цагаан ордон сэтгүүлчдийн зул сарын хүлээн авалтыг хийхгүй

Цагаан ордон сэтгүүлчдийн зул сарын хүлээн авалтыг хийхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордны 2018 оны сэтгүүлчдэд зориулсан зул сарын хүлээн авалтыг цуцалсан тухай мэдээллээ.

АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчид ард түмнийг мэдээллээр хангах, үнэний төлөө цуцалтгүй тэмцэгч, “үзэгтэй дайчид” гэгдэх сэтгүүлчдэд зориулсан зул сарын хүлээн авалтыг сүүлийн хэдэн арван жилийн турш тасралтгүй зохион байгуулсаар ирсэн билээ.

Харин Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш энэхүү уламжлал тасалдахад хүрээд байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жилийн зул сарын үдэшлэгт хар арьстай болон ЛГБТ сэтгүүлчдийг зочдын жагсаалтаас хассан байсан нь олны дургүйцлийг хүргэж байв. Өмнөх аль ч ерөнхийлөгчийн үед сэтгүүлчдийг арьс өнгө, шашин шүтлэг, хүйсээр нь үл ялгаварлан хүлээн авалтад оролцуулдаг байв. Мөн 2017 оны арванхоёрдугаар сард CNN мэдээллийн агентлаг Ерөнхийлөгч Д.Трампыг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан учраас үдэшлэгт оролцохгүй хэмээн мэдэгдэж байв.

Д.Трамп болон сэтгүүлчидтэй холбоотой маргаантай асуудлууд энэ жилийн хувьд ч үргэлжилсээр байгаа юм. Тухайлбал, тэрбээр маш олон удаа хэвлэл мэдээллийнхнийг “худал мэдээг олон нийтэд цацдаг”, “ард түмний дайсан” хэмээн зарлаж байв. Үүнээс үүдэлтэйгээр өнгөрсөн сард CNN-ий сэтгүүлч Жим Акостагийн Цагаан ордны хэвлэлийн хурлуудад оролцох, нэвтрэх эрхийн үнэмлэхийг хүчингүй болгосон нь сэтгүүлчид болон Д.Трампын хоорондын дайн улам ширүүсч буйн баталгаа болсон юм.

Эх сурвалж: Independent.co.uk

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж