Өрөөлийг чирэх гэж байж, өөрөө чирүүлэх вий

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Өрөөлийг чирэх гэж байж, өөрөө чирүүлэх вий

Өрөөлийг чирэх гэж байж, өөрөө чирүүлэх вий

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох шаардлагыг хүлээн авахгүй бол маргааш /өнөөдөр/ өрөөнөөс нь чирч гаргана гэх сүржин мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр /2018.12.13/ хийсэн.

УИХ-ын гишүүн бүрт халдашгүй дархан эрх байдаг шиг УИХ-ын даргад ч мөн халдашгүй дархан эрх бий. Бүр нэгдүгээр зэргийн эрх бий. Төрийн тусгай хамгаалалтад 24 цагийн турш байна. УИХ-ын дарга хаана явна, тэнд хамгаалагч дагалдаж явна. Бүрэн эрх нь дууссан УИХ-ын дарга асан З.Энхболдын хамгаалалт ч буугаагүй, хамгаалагч нь дагаж л явдаг. Харин Ж.Батзандан нарын гишүүд сэрүүн зүүдлэв үү гэлтэй, УИХ-ын даргыг өрөөнөөс нь чирч гулдчаад гаргах юм гэнэ дээ. Төрийн тусгай хамгаалалтыг басаад байна уу, эсвэл бүр хуулиа мэдэхгүй болтлоо сохорчихсон хуульч уу.

Хэрвээ тэр ярьсан шигээ УИХ-ын даргыг өрөөнөөс нь чирч гаргах оролдлого хийвэл комиссаруудад чирэгдэж гарах эрсдэлтэй. Дээр нь УИХ-ын даргын бүрэн эрхэд халдсан гэдэг үндэслэлээр хэрэгт холбогдоно.

Ер нь тэгээд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нарын өчигдрийн мэдэгдлээс сонгогчид нэгийг бодож, нөгөөг тунгаагаа биз дээ. УИХ-ын 2020 оны сонгууль ч дөхөж байна, бусдыг чирч гулдрах ажил хийлгэхгүйгээр гудамжинд нь гаргачих байлгүй.

Уг нь хуулиа дээдэлдэг байсан бол УИХ-ын дарга М.Энхболдыг огцор гэж шаардахын оронд огцруулах хуулийн төсөл санаачлаад оруулж болно гэдэг санааг Ардчилсан намын гишүүд хүртэл гаргаад байхад санаа авдаггүй. Хүчээр, хуулийн бус арга  хэрэглэх гээд байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж