Анхны урт хугацааны, хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Анхны урт хугацааны, хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэлээ

Анхны урт хугацааны, хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хороо анхны урт хугацааны хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бүртгэлээ.

Монгол улсад өнөөдрийн байдлаар урт хугацааны буюу амьдралын даатгалын нэг компани үйл ажиллагаа явуулж байна. “Нэйшнл лайф даатгал” ХХК анхны хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнээ гаргаж буй нь энэ юм. Тус компанийн “Хавдрын хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүн” нь хувь хүн, гэр бүл болон байгууллага, хамт олныг гэрээнд заасан хугацааны турш хорт хавдрын даатгалын хамгаалалтаар хангах, даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгуулагчид гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу даатгалын нөхөн төлбөр олгох зорилготой юм.

Олон нийтэд зориулсан, худалдан авахад хялбар, боломжийн үнэтэй, нөхөн төлбөрийг шуурхай олгодог тусгайлсан даатгалын бүтээгдэхүүнийг “хүртээмжтэй даатгал” гэдэг. “Нэйшнл лайф даатгал” ХХК дээрх бүтээгдэхүүнээ бүртгүүлснээр Хороонд бүртгэлтэй энэ төрлийн бүтээгдэхүүний тоо 10 болж байна.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж