Захидлаа бичсэн амиа золиослогчдыг баривчлав

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Захидлаа бичсэн амиа золиослогчдыг баривчлав

Өнгөрсөн баасан гаригт Махачкалад террорын хэрэгт сэжиглэн барьсан таван эмэгтэйн нэгнээс нь олдсон хагацлын захидлыг түүний устгагдсан нөхөр нь бичсэн байсан гэж бүсгүйчүүдийн өмгөөлөгч нар мэдэгдсэнийг Оросын “Коммерсант” сонин бичжээ. Террорын эсрэг үндэсний төвд үхлийн өмнөх захидлыг олон тоон дээр ярьж байна.
Уг сонинд баривчлагдсан эмэгтэйчүүдийг нэр овгийг нь Мадина Гаджиева, Заира ба Залина Акаевынхан, Залина Алиева ба Фатима Нурмагомедова (Залине Акаева ба Фатима Нурмагомедова хоёр15 настай) гэж бичжээ. Өмгөөлөгчийнх нь яриагаар Заира Акаевагийн гэрээс хоёр Макаров гар буу, гар бөмбөг болон тэсрэх төхөөрөмж авч явах кармантай бүс бүхий цүнх олдсон байна. Тэр цүнхэнд үхлийн гэх захидал нь байжээ. Заира Акаева тэр захидлыг амь үрэгдсэн нөхөр нь Магомед Исмаилов бичсэн гэжээ. Тэр цүнхийг нөхрийнхөө амь үрэгдсний дараа Акаева цагдаад өгнө гэж байснаа зэвсгийн хууль бус эргэлттэй холбогдож магадгүй гэж айгаад орхисон гэж мэдэгджээ.
Баривчлагдсан таван эмэгтэйн зөвхөн Заира Акаевад ял сонсгоод байна. Үлдсэн эмэгтэйчүүд нь саатуулагдсан гэж тооцогдож байгаа бөгөөд тэдний саатуулагдах хугацааг шүүх 30 хоногоор тогтоосон байна. Өмнө нь зургаан эмэгтэйг баривчилсан гэж мэдээлж байсан боловч зургаадах нь 12 настай байсан учир суллаад явуулжээ.
Хүчнийхэн эдгээр охидуудыг ирээдүйд амиа золиослогч болгохоор бэлтгэж байсан гэж үзэж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж