Стандарт хэмжилзүйн газрын даргыг үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Стандарт хэмжилзүйн газрын даргыг үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна

Энэ сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр ажлын тайлангаа танилцуулах ёстой байсан Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр ирээгүй нь төлөвлөөгүй халаа сэлгээнд хүргэсэн. Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийн саналыг үндэслэн Стандартчилал хэмжил зүйн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Энэхүү байдлыг эсэргүүцэн тус байгууллагын ажилтнууд “Шударга үйлсийн төлөө” түр хороо байгуулсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус түр хорооны гишүүн О.Намжил, С.Батжаргал,Б.Равдансамбуу нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарт хандан Г.Гантөмөрийг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох шаардлага хүргүүлж байгаа аж. Түр хорооны гишүүд “Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийг үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас нь халсан байдал нь сүүлийн үед хамтарсан Засгийн газар гэсэн халхавчийн дор төрийн захиргааны байгууллагын удирдлагыг томилж, чөлөөлөх ажиллагаанд ноцтой гажуудал үүсээд байгаагийн нэг тод жишээ юм. Төрийн албаны зөвлөл хуулиар хүлээсэн зорилго, үүргээ биелүүлж чадахгүй, хараат бус байдлаа алдан, төрийн албанд танил тал, нутгархах үзэл зэрэг аливаа бүлэглэлийн мэргэжлийн бус хүмүүсийн шургуулах үйл хэрэгсэл болж хувирсан” гэж шүүмжилж байлаа.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж