Одоогоос гурван жилийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-аас Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн буюу “Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг шалгаж эхэлсэн. Тус хэрэгт Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Зориг нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.
Мөн дээрх хэрэгтэй холбоотойгоор БНСУ-ын иргэн, “Самсунг Си энд Ти” компанийн захирал Лий Жонг Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Дун Хён нарт холбогдох хэргийг Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр шүүн тасалсан. Ингэхдээ дээрх шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар хэргийг даргалж, төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгон Ли Жонг Ёлыг эд хөрөнгө завшсан, залилан мэхэлсэн гэм буруутайд тооцож, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал наймдугаар сарын 30-ний өдөр болсон бол өнөөдөр /2018.12.14/ Улсын дээд шүүх тус хэргийг хянан хэлэлцэхээр болжээ. Шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.
Э.БУРАМ
зочин 2018-12-14 66.181.189.247
намайг монголын ард түмэн өршөөсөн,яагаад гэвэл намайг ерөнхийлөгчөөр сонгосон биз дээ,ах дүү нараа хэ хэ хэ
ТӨМӨР ЗАМ?! 280 САЯ АМДОЛЛАР??? 2018-12-14 58.108.66.109
НААД ГЭМТ ХЭРЭГТЭН ХУЛГАЙЧ ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НБД ХИЙЖ БАЙГАА ШДЭЭ, ЭНЭ УЛС ОРНЫГ ЖЭНКООТОНГУУД ЖИНХЭНЭ ЖОНКУУРУУЛЖ ӨГЧ БАЙНА ДӨӨ…
Зочин 2018-12-14 202.70.44.194
Teneg atsaa jenko end yaaamar ch hamaagushde erguu dagzaa, on sar udur ntre harj bga bzde. Yu ch mdku bj olon2 yarih yumoo
Tintin 2018-12-14 112.72.12.8
Хэдэн онд болсон гэх хэрүүд юм бол доо, сэтгүүлчээ. 20 жилийн өмнөх юм яриад байгаа юм уу, 2 жилийн өмнөх асуудал уу? Наад захын мэдээллээ өгч, мэдээгээ зөв бичиж бай