Авто угаалгын газарт машинаа угаалгаж байсан иргэн авто газанд хордож эмнэлэгт хүргэгджээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэгэн авто угаалгын төвөөс алдсан авто газад хордсон 29 настай иргэн өчигдөр /2018.12.13/ орой 17.30 цагийн үед Цэргийн төв эмнэлэгт ирж яаралтай эмчилгээ хийлгэсэн байна. Өвчтөн тус эмнэлгийн хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тус эмнэлгийн зүгээс өвчтөний биеийн байдлын талаарх мэдээллийг өгөх боломжгүй гэв. Харин техникийн аюулгүй байдал хангаж ажиллаагүй тус угаалгын төвийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.