"Ц.Нямдорж тэргүүтэй ахмадууд эрх мэдлийн төлөө УИХ-ыг гацааж байна" | News.MN

"Ц.Нямдорж тэргүүтэй ахмадууд эрх мэдлийн төлөө УИХ-ыг гацааж байна"

"Ц.Нямдорж тэргүүтэй ахмадууд эрх мэдлийн төлөө УИХ-ыг гацааж байна"

"Ц.Нямдорж тэргүүтэй ахмадууд эрх мэдлийн төлөө УИХ-ыг гацааж байна"

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Амарзаяа А.Ундраа нарын гишүүд өнөөдөр /2018.12.14/ мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын ахмад гишүүдэд шаардлага хүргүүлсэн байна.

Энэхүү шаардлагад, Монгол төрд үеийн үед ажиллаж байсан ахмад гишүүдэд Чингис бонд, АСЕМ, С.Зориг, Цэвэр агаар сангийн олон хэрэг байсныг шуурхай шалгаж, манлайлж ажиллах боломж байсан. Харамсалтай нь, та бүхэн ард түмнийхээ хамгийн ихээр хүлээсэн шударга ёсны хүлээлтийг хангаж ажиллаж чадсангүй. Одоо та бүхэнд УИХ-ын гишүүний ажлаас өөр нэмж, давхарлан өмсөх дээл хэрэггүй. Иймд, УИХ-ын 2018 оны намрын чуулганы үлдсэн хугацаанд үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн явуулахад өөрсдийн оролцоогоор манлайлан байнгын хороо, чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцож, Монгол Улсын Үндсэн хууль болон тангаргаа биелүүлж ажиллахыг шаардаж байна. Бидний шаардлагыг үл хүндэтгэн УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах явуулгаа үргэлжлүүлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах саналыг танай тойргийн сонгогчидтой хамтран тавих болно. Энэхүү шаардлага эрүүл, ёс зүйтэй хандана гэдэгт итгэлтэй байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, А.Ундраа, О.Содбилэг, Н.Амарзаяа, Н.Номтойбаяр нарын гишүүд тус шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ:

Сүүлийн үед үүсээд байгаа ЖДҮ-ийн асуудлыг олон нийтийн анхаарлаас сарниулах зорилготойгоор УИХ-ын дарга, сайдын сэнтий рүү сэмхэн гэтэж байгаад эдгээр гишүүд эгдүүцэж, ийнхүү шаардлага хүргүүлж байна. Ялангуяа парламентын ахмад гишүүд болох Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан нарын гишүүд УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах, залуу гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх ажлуудыг зохион байгуулж байгаад харамсч байна. Бидэнд тийм мэдээлэл ирсэн учраас ийнхүү парламентын ахмад гишүүддээ шаардлага хүргүүлж байна гэсэн юм.

Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

МАНАН-гийн хонгил байдаг, энэ хонгилд гэрэл тусгах ёстой гэж зарим төрийн өндөр албан тушаалтан хэлээд байгаа. Энэ нэр бүхийн ахмад гишүүд энэ хонгилд багтах уу?

-Хэрэв МАНАН-гийн хонгил гэдэг нь үнэн юм бол энэ 28 жил олон удаа сонгогдож, Засгийн газрын гишүүдээр ажиллаж байсан энэ хүмүүс хаана байсан юм. Хэрэв тийм зүйл байгаа бол тэд ч бас оролцсон.

-УИХ-ын бүх гишүүн чуулган, байнгын хорооны хуралдаандаа суух эрх нь бий шүү дээ?

-Монгол Улсын парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад ахмад гишүүд үлгэр дуурайл болж, манлайлж оролцох ёстой гэж бид бодож байгаа. Ямар цаг үед нь орж ирж, ямар цаг үед нь чуулганы хуралдаандаа суухгүй байна вэ. Ялангуяа ахмад гишүүдийн зүгээс залуу гишүүдээ уриалж, парламентынхаа үйл ажиллагаанд орж ирээд явах болов уу гэж бодож УИХ-ын хамгийн ахмад дөрвөн гишүүнд шаардлага хүргүүлсэн. Гэтэл өнөөдөр тэд чуулганы хуралдаандаа орж ирээд картаа аваад, би хуралдаа суух эрх нь миний эрх гээд Ц.Нямдорж сайд маань гараад явсан. Уг нь ахмад парламентчид маань залуу гишүүдээ уриалж, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулах ёстой байсан. Гэвч тэд бидний тавьсан шаардлагыг хүлээж авсангүй. Цаашид бидний тавьсан шаардлагыг хүлээж авахгүй бол бид бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудлыг тавих болно.

-Хэрэв та бүхний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол яах вэ?

-УИХ-ын гишүүнээс татгалзуулах асуудлыг тойргийн сонгогчидтой нь хамт тавьж, шаардах болно.

-Танай намын дотоод зөрчлийг арилгах хоёр талаас тодорхой гишүүдийн бүрэлдэхүүнтэй уулзалтууд хийсэн  гэсэн. Та бүхэн тодорхой шийдэлд хүрээд төрийн ажлыг тасралтгүй явуулж болдоггүй юм уу?

-Хоёр талаас дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй уулзалтууд хийсэн. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн даргын санаачлагаар хоёр талаас дөрөв, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл болгож уулзалт хийсэн. Хоёр ч удаа уулзалт хийсэн боловч харамсалтай нь нааштай хариу өгөгдөөгүй гэж би ойлгосон.

-УИХ-ын даргыг огцруулах асуудлаар та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын даргад өчигдөр бичиг өгсөн байсан. Миний ойлгосноор Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, хуулийн ямар үндэслэл байгааг тогтоож, дүгнэлтээ гаргах байх. Мөн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байгаа. Эрх зүйт төрд ажиллаж байгаа бол УИХ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Бид хуулийн дагуу асуудлаа шийдээд явах ёстой.

    ШААРДЛАГА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарт  2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан Монгол Улсын Их Хуралд Mонголын ард түмний итгэлийг хүлээж хамгийн олон удаа сонгогдсон Эрхэм төрийн түшээд, ахмад гишүүд Та бүхэнд залуу гишүүдийн хувьд дараах шаардлагыг хүргүүлж байна.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, гадаад дотоодын хөрөнгө оруулалт саарч, валютын ханшийн өсөлтөөс улбаалсан бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч, өвөлжилт хүндрэх төлөвтэй болж цас зудын хүндрэл малчин түмний ахуй нөхцөлд аюулын харанга дэлдэж, агаарын бохирдол, утааны гамшигт иргэд нэрвэгдэж, өнөө маргаашгүй тулгамдсан олон ажлууд шил шилээ даран шийдлээ хүлээж байгаа энэ эгзэгтэй цаг үед Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллага, УИХ-ын үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулах ажлыг Эрхэм төрийн түшээд, ахмад гишүүд Та бүхэн манлайлан зохион байгуулж байгаад бид гүнээ харамсаж байна.

УИХ-д хамгийн олон удаа буюу 7  удаа сонгогдож, 1 удаа УИХ-ын дарга, 1 удаа УИХ-ын дэд дарга, 4 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа ХЗДХ-ийн сайд Цэндийн Нямдорж, УИХ-д 5 удаа сонгогдож, МАН-ын дарга, 3 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа Шадар сайд Өлзийсайханы Энхтүвшин, УИХ-д 5 удаа сонгогдож, 1 удаа УИХ-ын дэд дарга, 3 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа БХ-ын сайд Нямаагийн Энхболд, УИХ-д 6 удаа сонгогдож, 5 удаа Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайдаар ажиллаж байсан, одоо Засгийн газрын гишүүнээр 6 дахь удаагаа  ажиллахаар нэр дэвшээд байгаа Чүлтэмийн Улаан нар Та бүхэн өөрсдийн улстөрийн явуургүй, хувиа хичээсэн, арга ядсан, хоцрогдсон ч гэсэн “гаршсан” башир аргуудаараа шинэ сонгогдсон залуу гишүүдийг турхиран, хооронд нь сөргөлдүүлж, Монгол Улсын Их Хурлын тасралтгүй жигд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжийг боогдуулж, өнөөдрийн үүсээд байгаа улстөрийн энэ мухардмал нөхцөл байдал руу түлхэн оруулсан явдал нь Монголын парламентын түүхэнд “хар толбо” болж, Та бүхний нэртэй хамт “данслагдах” болоод байна гэдгийг зориуд сануулъя. Хэдийгээр Та бүхэн наанаа ил гарахгүй, УИХ-ын хамгийн цэвэрхэн гартай, цэвэрхэн царайтай, цэвэрхэн яриатай, шударга ёсны нэгэн үнэлэмж болсон дүртэй харагдавч, далдуур явуулж байгаа бодлого үйлдлээрээ УИХ-ын даргын болон Засгийн газрын өндөр албан тушаалд “горилогч” мөн гэж өөрсдийгөө “илчлээд” байгаагаа санаж мэдрэх мэдрэмж тань дутагдаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдсэнчлэн өнөөдрийг хүртэлх энэ олон жил үнэхээр МАНАН бүлэглэл баттай оршиж “шударга бусын хонгил” гээчийг бий болгосон нь үнэн юм бол Монгол улс ардчиллын замаар замнасан сүүлийн 28 жил төрийн болон улстөрийн өндөр албан тушаалуудад олонтаа сонгогдож, томилогдож ажилласан Та бүхэн энэхүү “хонгил”-ыг хамтран бүтээлцсэн “бүтээгчид” гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна.

“Хөнжил дотроо хууль зассан” асуудлаар хууль зөрчсөн нь тогтоогдож УИХ-ын даргаасаа огцорч байсан ч, намаа шат шатны сонгуульд ялагдуулж, улстөрийн алдаа дутагдал гаргаж байсан ч, намын болоод бүлгийнхээ шийдвэрийн эсрэг үйлдэл гаргаж байсан ч бидний залуу гишүүд монгол хүний ах захын ёс жудагаа ч бодож, туулж ирсэн туршлага сургамжийг нь ч бодож Та бүхэнд хүндэтгэлтэй хандан, “улстөрийн хоймортоо” залсаар ирсэндээ харамсч байна. Монгол төрд үеийн үед ажиллаж байсан Төрийн түшээ, “туршлагатай ахмад гишүүн” хэмээх эрхэм хүндтэй нэр хүндийг Та бүхэн сэвтээж, ахмад гишүүнийхээ “ноён нуруу”-г Та бүхэн “хугалж” байна.

Өнгөрсөн хугацаанд Эрдэнэтийн 49%, Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банк, АСЕМ-ын хэрэг, “Төмөр замын 280 сая долларын хэрэг”, “Зоригийн хэрэг”, “Цэвэр агаар” сангийн хэрэг гээд дуулиант олон хэргүүдийг шуурхай шалгаж, хариуцлага тооцон, манлайлан ажиллах боломж Та бүхэнд байлаа. Харамсалтай нь Та бүхэн ард түмнийхээ хамгийн ихээр итгэж хүлээсэн шударга ёсны энэхүү хүлээлтийг хангаж ажиллаж чадалгүй өнөөдрийг хүрсэн.

Одоо Та бүхэнд УИХ-ын гишүүнийхээ ажлаас өөр нэмж давхарлан өмсөх дээл хэрэггүй бөгөөд, одоо нэгэнт нэмж дээл давхарлаад ч даахгүй болсон байна гэдгийг энд бас сануулж хэлье.

Иймд УИХ-ын 2018 оны намрын чуулганы үлдэж байгаа хугацаанд Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн явуулахад өөрсдийн оролцоогоор манлайлж, байнгын хороодын болон чуулганы хуралдаануудад идэвхитэй оролцож, Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын гишүүний тангарагаа биелүүлж ажиллахыг шаардаж байна.

Бидний шаардлагыг үл хэрэгсэн, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах явуулгаа үргэлжлүүлэх аваас Та бүхнийг УИХ-ын гишүүнээсээ татгалзах шаардлагыг танай тойргийн сонгогчидтой хамтран тавих болно гэдгийг анхааруулж байна.

Энэхүү шаардлагыг эрүүлээр харж, шүүмжлэлд ёс зүйтэй, хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-14 182.160.34.30

Боловсролын салбарыг боловсролтой хүн авч явдаг болохоос сонгуулиас сонгуулийн хооронд …. долоогчид авч явдаггүй л дээ.

Avatar

уугуул 2018-12-14 66.181.180.206

энэ хүмүүс сонгогдсон нь буруу биш,сонгосон сонгогчид нь лгажиг бгаа юмдаа

Avatar

иргэн 2018-12-14 122.201.24.228

Баяр хүргэе, төрийн түшээд шиг асуудлаа хөндсөн байна.Та нар маш зөв асуудал тавьжээ. Үнэхээр энэ ахмадууд өмнө нь юу хийж суусан улс вэ? Одоо ингэж ажил гацааж залуучуудыг уруу татаж байхдаа ичмээр юм.

Avatar

Иргэн 2018-12-14 103.212.119.9

Энэ гишүүд тэнэг залуусыг шүрүүпдээд байгаа хөгшин зөнөгүүдийн үйл ажиллагааг илчилж голоор нь хэлсэн байна?! М.Энхболд дарга ч бас хэний даалгавараар юү хийгээд байгаагаа мэдэж байна уу?! Гэж бүүр цаад эзнийг нь ч бас хэлсэн байналээ?! Тэр хүн өнөөдөр М.Энхболд даргаыг, маргааш та нарыг бүгдийг чинь сүйрүүлж байж, нөгөөдөр улс орноо сүйрүүлж байж санаа нь амрах хүн байгаа гэдгийг бүү март мартвал сөнөнөө?!

Avatar

Зочин 2018-12-14 103.26.194.242

Бялуу хувааж хүртэх гэсэн ядарсан ажиллагаа… Ард олон хэрхэн хүлээж авах болдоо… Инээдтэй…

Avatar

Багш 2018-12-14 5.28.91.254

Баатар билэг ээ Битгий олон долоон юм санаанаасаа ярь. Та нарын үгийг хэн ч тоохгүй ээ

Avatar

Үнэн 2018-12-14 66.181.161.73

Ц. Нямдоржийн найруулж байгаа хор гэдэг үнэн байхөө

Avatar

Зочин 2018-12-14 43.242.243.25

Utaa tvgjrel olsson hvvdvvdee yah ve. Uls orond heden nohdvvdiin daraagiin 4 jiliin tolooh show hereggui ee. Ediin zasag huuli yarij ingej metgeltsdeg boloosoi

Avatar

иргэн 2018-12-14 43.242.243.19

Баатарбилэг гэдэг энэ залуу Энхболдын хорчин зангаас амархан суралцаж хэдхэн хоногт давж сэтгэх янзтаы байх шив?!
Үг хэлсэн хүн бүхнийг энэ мэтчилэн агнах явуулага ордноор тарж байна, бууж өгч болохгүй шүү!!!

Avatar

Зочин 2018-12-14 66.181.179.48

Ахиухан хусам олоод идчих санаатай л хуулийг бүдүүлгээр зөрчөөд төрин ажлыг гацаагаад байна шүү дээ өгөр толгойлсон нөхдүүд ханаж цадахыг мэдэхгүй

Avatar

зочин 2018-12-14 66.181.188.151

үнэхээр үнэнийг бичсэн үнэн зөв шаардлага бичжээ. залуу хүмүүс ийм л байх хэрэгтэй

Avatar

Иргэн 2018-12-14 202.126.89.169

Ц.Нчмдорж гадаадын тагнуул гэдэг нь батлагдлаа, ч.Улаан төмөртэй ордны луйварын эзэн гэдэг нь батлагдлаа, Н.ЭНХБОЛД ЖдҮ-чин гэдэг нь бас батлагдлаа?! Товчдоо шудрага, ахмадын цариа гаргасан луйварчид юм. Б
байна?!

Avatar

Ми 2018-12-14 66.181.161.26

Баатарбилэг Хулгайч Архангайд ял авсан.Адилххан харХулгайч нар

Avatar

Ogi 2018-12-14 172.58.143.16

Dugui duguigaa olj dee edend hun chanar baih uu?…

Avatar

Ogi 2018-12-14 172.58.143.16

Dugui duguigaa olson yumnuud zugeer l ineedtei….. ter A.Undraa geh s****m Mongold tsumiin hayagdal bulshilah gej ih zutgesen…. bid martahgui yalgaraad garaad ch irehiim daa

Avatar

зочин 2018-12-14 66.181.160.22

илчилж нотлож улс орон ард олондоо ирээдүй үедээ монголын төр цэвэршихэд тус болмоорсондоо албан тушаал түр зуурынх амьдрал үүрдийнх гэдгийг хэлүүлмээргүйсэн нямдоржийн надыг монголын төрд залгамжлах залуу гэсэн хэнтийн гантулгыг олж харсан нь

Avatar

зөчин 2018-12-14 66.181.160.22

хүүхэд айлгадаг хадны мангаа гэдэг шиг манан гэдэг мангаа бий болгоод монголчуудыг тэнэг юм шиг тоглох юмдаа үнэхээрийн байгаа бол наад нямдорж энхболд энхтүвшин улаан нар чинь энэ олон жил хутгалдаж явчихаад гэрчилж

Avatar

Зочин 2018-12-14 66.181.187.79

Нямдоржид өс хонзон авдаг хорон санаа бий. Одоо Увс бүлэглэл, Алтанхуяг, Дорлигжав нарын хамтарсан 4 сая долларын хахууль, шинэчлэлийн засгийг унагасан өсийг авахын төлөө дайтаж бгаа юм. Одоо харин энэ Нямдорж мэтийн төрийн ордныг насаара бузарласан бузар хулгайчдыг чирч гулдарч гаргах хэрэгтэй уриалж бнааа

Avatar

тэрслүү 2018-12-14 202.126.89.175

Монгол улсын үндсэн хуульд нас хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдгийг хэлчихье. Эд нар хэдийгээр олон удаа сонгогдсон ч Зөв хүн гэсэн имиджтэй 4 байна шүү дээ Сонгогчидтой нь нийлж байж эргүүлэн татна гэнэ үү Шударга тэмцэл хийж байна гэж тэд эргүүлэн татна гэж үү Жишээ авья Номтойбаяр залуу байгаад улсаас юу луйвардав, Улаан гишүүн юу авчихсан байна, Хариулаач!!!. Залуугаараа өвгөрсөн та нарыг бодвол наад 4 чинь алдаагаа олоод харчихдаг залуусаа зөв дагуулдаг хүмүүс шүү

Avatar

Зочин 2018-12-14 202.9.42.233

Нямдорж бол үнэхээрийн хоёр нүртэй этгээд юм.Ерөнхийлэгчид нэр дэвшихэд М. Энхболдын нүүр амыг яаж үнсэж долгинж байлаа. Ер нь Нямдоржийг сайтар шалгах ёстой. Маш их НО-той хүн. Энэ хүний талаар Хурц юу гэж ярьсныг бүгд сонссон. Энхтүвшин тэр жил намын даргын сонгуульд М.Энхболдод ялагдсан. Ерөнхий сайд болох мөрөөдлөө биелүүлж чадаагүй явна. Энхболдоос өшөөгөө авч УИХ-ын дарга болох хүсэлтэй байгаа. Ч.Улаан, Н.Энхболд нар албан тушаалын донтонгууд. Олон удаа сайд хийлээ. Бүтээсэн юм даан ч алга

Avatar

Зочин 2018-12-14 202.72.245.200

ЭНЭ МАНЫ ЭДНҮҮСТЭЙ ЗҮЙРЛЭШГҮЙ МУНДАГ ХАМГИЙН МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ НЭГ ЗАЛУУ БАЙСНЫГ БАДАМЖУНАЙ МАНЫ МАФИЙГ ТОЛГОЙЛЖ НАМ ТӨР ЗАСАГ УЛС ОРОН АРД ТҮМНИЙГ ЦӨЛМӨЖ СҮЙДЭЛЖ ДУУСАЖ БАЙНА ГЭЖ ҮНЭНИЙГ НЬ ХЭЛСНИЙ ТӨЛӨӨ ДОР НЬ МЭНХБОЛД ХӨӨГӨӨД ЯВУУЛСНААС ХОЙШ ДУУГАРАХ АМЬТАНГҮЙ БОЛСОН БАЙСАН ЮМ. АШГҮЙ МЭНХБОЛД НЬ 16 ОНООС ХОЙШ БӨӨН АЛДАА ХИЙЖ ХҮЧ НЬ СУЛАРСАН УЧИР АРАЙ ЗОРИГТОЙ НЭГ НЬ ДУУГАРЧ ЭХЭЛСНЭЭР ЭНЭ АЙМШИГТАЙ МАНАН МАФИЙГ ДАРАХ БОЛОМЖ ГАРЧ ИРЖЭЭ. ЭНИЙГЭЭ АЛДАХГҮЙ ШҮҮ ИРГЭД ЭЭ

Avatar

Зочин 2018-12-14 103.9.90.50

МАН-ын өвөө нар намаа самраад дууссаан сайхан сайхан

Avatar

Зочин 2018-12-14 43.242.243.129

Баатарбилэг Худлаа ярьж байна.Ц.Нямдорж зэрэг хүмүүс гацаагаагүй,М.Энхболд л гацааж байгаа .Хурдан огцоруул ?

Avatar

зочин 2018-12-14 64.119.19.190

үргэлжлэл Энэ залуус ч гэсэн та нар шиг амар хялбар замаар эрх мэдэл,эд хөрөнгөтэй болох гэж үхэлдэж байгаагаас бус биднийг жаргаах гэж зүтгэж байгаа бус гэдэг нь даравч далдайж, булавч бултайж мэдрэгдээд байна. Бид энэ ядуу амьдралдаа дассан байна.Та нар шиг баян болох гэж зүтгээд үл хүрнэ. Хамгийн гол гуйх юм нь та нар яс булаацалдсан ноход шиг хэрэлдэж уралцалгүй амар тайван амьдруулаад өгөөчээ. Ядарсан үр хүүхдийг минь сумны бай бүү болгочих. Та нартай та наргүй улс орон минь дэвжих л байх

Avatar

Зочин 2018-12-14 45.56.153.75

Чи бол сайхан зүйл яриад цаагуураа авгай хүүхэдтэйгээ эд мөнгө хүсдэг багтай коммунист шүү дээ. Санаа нь дандаа хорлон. 28 жил Их хуралд сууж өөрөө л сайхан амьдарсан биз дээ !!!

Avatar

Зочин 2018-12-14 45.56.153.75

Чи бол сайхан зүйл яриад цаагуураа авгай хүүхэдтэйгээ эд мөнгө хүсдэг багтай коммунист шүү дээ. Санаа нь дандаа хорлон. 28 жил Их хуралд сууж өөрөө л сайхан амьдарсан биз дээ !!!

Avatar

зочин 2018-12-14 202.21.111.10

энэ бүх гажуудлын эх үүсвэр нь нямдоржтонгууд шүү дэ

Avatar

зочин 2018-12-14 64.119.19.190

Албан тушаалын боол зөнөг толгойтнууд минь та нар 28 жил юугаа хийж бидний татварыг цуслаж байсан юм. Одоо л гэнэт сэрээ юу та нар шиг баян хүн хаана байна. 28 жил та нар нэг өдөр гараа үлээн гадаа зогсож наймаа хийж үзсэн юмуу, гахай чирч, гаалчдын гарыг цайлгаж боол шиг нь бөхөлзөж үзсэн юмуу, хүүхэддээ формын хувцсыг нь авч өгөх мөнгөгүй хүүхдээ хүний хүүхдүүдийн доог тохуу болгож үзсэн үү тэрбумаар нь тоологдох хөрөнгийг хаанаас цуглуулсан юм. Одоо наад залуусаа уруу татахаа боль.

Avatar

zochin 2018-12-14 66.181.184.165

neeree arai heterlee. ahmaduud ni duu hooloigoo gargaad namaa boddog bol ene baidlaas ni gargamaar yum.Chimeegui ard ni aigaad suugaad bj bolohgui l bmaar yum6 20 onii songuuliar bol budaa bolson ene nam.

Avatar

Irgen 2018-12-14 103.50.206.32

ер нь амбиц ихтэй 2 нүүртэн л дээ

Avatar

Ksa 2018-12-14 202.126.88.37

Орк дэвтаат аа, чи дуугүй байж бай даа. Цаана чинь улс орон гинж тушаагаа таслах гээд ядаж байна. Чам шиг орк чавганц нь дуугүй шиг л байж байдаг газар

Avatar

иргзн 2018-12-14 202.9.42.154

МАНАН – н б**с ДОЛООГЧ НАР ЭЭЛЖ ЭЭЛЖЭЭРЭЭ МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭД АМЬ НЬ ТЭМЦЭЖ ҮХЛЭЭ

Avatar

Зочин 2018-12-14 188.62.88.27

Mongolchuudiig hoorond ni alaltsuulj dundaas ni ashig hurteed garshchihsan umhii durvudiin tochigo Nyamdorj

Avatar

зочин 2018-12-14 139.5.216.190

Эдгээр гишүүд чинь УИХын чуулган болгон дээр ярьдаг бсан,хэн ч тоож авч хэлэлцдэггүй бсан шүү дээ,үнэндээ Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нар шиг зоригтой дуугарах,зоригтой тэмцэх хүн бсангүй. Бас хүчээ нэгтгэж чаддаггүй бсан бна,мөн толгойлоод явах хүн гарахгүй бсан бна,одоо л огцруулах ёстой,тохироо нь бүрэлдсэн бна.

Avatar

irgen 2018-12-14 202.21.127.170

МАНАН-ийнханд хөгшин залуугийн ялгал үгүй. Та нар залуучууд гээд хөгшчүүдээ жийгээд цэвэр үлдчих санаатай байна уу. Баатарбилэг гээд Бадамжунайгийн цүнх баригч. МАНАН-ийн залуу халаа.

Avatar

Зочин 2018-12-14 188.62.88.27

Umhii horchin durvudiig uye udmasr ni shataaj alahgui bol heden mingolchuudiig hoorond ni alaltsuulaad bna

Avatar

Зочин 2018-12-14 203.91.118.180

Та нар ингэж байгаад нийгэм битгий үймүүлчихээрэй дээ

Avatar

Зочин 2018-12-14 45.56.153.123

Нямдорж үргэлж Үнэн худал хутгалдсан, харилцан зөрчилтэй зүйл яридаг. Бусдыг муулах л зүйл хийхээс бусдад нийтэд хэрэгтэй зүйлийг хийчихээд дуугүй явж чаддагүй хүн. Иймээс хоёр нүүртэй, өмхий амтай энэ амьтанд би ер итгэдэггүй!!!

Avatar

Зочин 2018-12-14 45.56.153.123

Нямдорж үргэлж Үнэн худал хутгалдсан, харилцан зөрчилтэй зүйл яридаг. Бусдыг муулах л зүйл хийхээс бусдад нийтэд хэрэгтэй зүйлийг хийчихээд дуугүй явж чаддагүй хүн. Иймээс хоёр нүүртэй, өмхий амтай энэ амьтанд би ер итгэдэггүй!!!

Avatar

Зочин 2018-12-14 45.56.153.123

Нямдорж үргэлж Үнэн худал хутгалдсан, харилцан зөрчилтэй зүйл яридаг. Бусдыг муулах л зүйл хийхээс бусдад нийтэд хэрэгтэй зүйлийг хийчихээд дуугүй явж чаддагүй хүн. Иймээс хоёр нүүртэй, өмхий амтай энэ амьтанд би ер итгэдэггүй!!!

Avatar

залуус 2018-12-14 66.181.184.22

сайдын суудлаар оосорлуулаад үзэл бодол үнэт зүйл бүхнээ уландаа гишгэж яваа 4 өвгөн тоон доторхи үсэг шиг хурлын даргын суудлыг сэмхэн горьдож байгаа юм уу эсвэл сайд болохоор мөнхөрдөг гэж бодсон уу дахиад түшээ болж дахиад гэрлэх боломж байна гэж харсан уу

Avatar

Zob 2018-12-14 203.91.116.154

Zob.Unenshdee. Xuuli zuin saidaar 3 udaa ajillasan Nyamdorj unexeer er shudarga busiin yariad bgaa xongiliin xaaguur yu xiij yabsan yum Zob shaardlaga bna

Avatar

Зочин 2018-12-14 188.62.88.27

Huuliin saidaar 5n udaa shuu

Avatar

Зочин 2018-12-14 203.91.115.45

Zov zov…

Avatar

МАНАН-гийн гар хөл далд ор 2018-12-14 103.57.95.208

Энэ Баатарбилэг бас МАНАН-гийн гар хөл байх нь. МАНАН-гийн угаадас долоогч нар, гар хөл бологч нараас бусад бүх жирийн иргэнээс Төрийн түшээд хүртэл МАНАН Миеэ Энхболдыг огцрохыг шаардаж эсэргүүцэж байна. М.Энхболд ОГЦОР

Avatar

Зочин 2018-12-14 202.9.42.16

Ц.Нямдоржийг хүндэлдэг байсан гэвч энэ хүн дэндүү албан тушаалд шуналтай нөхөр юм байлаа. Сайдын албан тушаалд сууж байвал хүн ёсны үнэт зүйлээс гээдэг нөхөр юм байлаа. Эрдэнэт УБҮ шахаа хийгээд амжсан нөхөр.МАН-н эв нэгдлийг хангахын орхиж албан ташаалд нүд улайрсан нөхөр бол Ө.Энхтүвшин чамайг шадар сайдад нэр дэвшүүлж гаргасан нөхдөө хаясан урвагч. Эцсийн найдлага бол Лүндээжанцан

Avatar

зочин 2018-12-14 203.91.118.247

Энэ бас Мафи-н гар хөл айн,, Эсвэл хулгай хийж байгаад барьцаалагдсан нөхөр байх л даа, Энэ улсад шударга ёс тогтохын эсрэг байгаа эдгээр долоогчдын дахин улс төрд ойртуулж болохгүй

Avatar

Ksa 2018-12-14 202.126.88.37

Энэ муу орк чавганцыг мафи зафи гэвэл өргөмжилсөн хэрэг болно. Зүгээр л эмгэн хулгайч

Avatar

Зөв байнаа дэмжиж байна 2018-12-14 103.14.38.130

МАН-н ахмад гишүүд олон жил тулгатай, жудагтай, туйлбартай, эв нэгдэлтэй явсаар ирсээн. Гэтэл эдгээр ахмадууд болчимгүй, хэрэг төвөгт орооцолдсон, гэмт хэрэг үйлдсэн хэсэг залуу гишүүдийнг өөгшүүлж хамтарч гүйж байгаа нь инээдтэй. Аливаа хамт олонд алдаа дутагдал байдаг ч олгой хагаравч гэдсэн дотроо гэдэг шиг ирсэн тулгатай намын нэр хүндийг гутааж байна. Дээрхи хүмүүсийг орлох зөндөө ухамсартай хүмүүс бий гэдгийг бардам хэлье. Би МАН-н гишүүн биш зөвхөн дэмжигч шүү

Avatar

Зочин 2018-12-14 43.250.125.252

News.mn шудрага бус хонгилын дуу хоолой

Avatar

Зочин 2018-12-14 103.57.93.134

NEGENT L T.BADAMJUNAIN TETGELGEER DEESHEE GARAAD IRSEN BOLOHOOR MIYEGIINH ESREG BAIGAAD BAIH CH BAS HETSUU YUM DAA. HADAND HAVCHUULAGDSAN HALIUNII ZULZAGA HUURHII

Avatar

Шуудай 2018-12-14 118.103.197.81

Чи яасан юм ойлгохгvй бн аа? Монгол улс мафи, хонгилоос гарах гэж амь тавиж бн. Чи мафийн гар хол болсон юм уу?

Avatar

Зочин 2018-12-14 103.111.68.3

ЧАМ ШИГ БААСТАЙ БАЦААН ХОЛ БАЙ, СҮҮЛИЙН БОЛОМЖ БАЙЖ МАГАДГҮЙ ХУРДАН ОЧИЖ БӨГСӨӨ ДОЛОО.

Avatar

Zochin 2018-12-14 202.21.105.186

Ta nar khol ochij yum yaria aa, naad khumuus chin shudraga unenii tuluu yavj baigaa khumuus, ard tumen ta nariig demjikhgui, ter 4 bolon tedentei bgaa busad gishuudiig demjij bgaa

Avatar

Зочин 2018-12-14 59.153.112.54

Залуу гишүүд нь Ми г огцоруулах гээд гүйгээд байгаа юм биш үү

Avatar

Зочин 2018-12-14 59.153.112.54

Давхар дээлийн хуулийг Ми Элбэгдарж 2 ын санаачлагаар баталсан шүү дээ

Avatar

Зочин 2018-12-14 188.62.88.27

Bitgii s*** hujaagiin tochigoo. Elbegee shig davhar deeliig eserguutssen hun baihgui

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж