А.Ганболд гуай Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул иргэн. Тэтгэвэртээ гарсан малчин өвөөд ач, зээ нараа сургуульд нь хүргэж өгөх, авах том үүрэг ноогджээ. Хүйтний улирал ирсэн учраас өдөрт 4-5 удаа сургууль гэр хоёрын хооронд машинтайгаа явдаг юм байна. Бид энэ удаа хүүхэд шуугисан энэ айлын нэг өдрийн амьдралтай танилцсан юм. Тэдэнтэй адил холоос сургуульдаа явдаг олон мянган хүүхэд Монголд бий. Аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулиуд ядахдаа өвлийн улиралд бага ангийн хүүхдүүдийг хүргэж өгөх унаатай болох хэрэгтэй байгааг бид сануулах гэсэн юм.
Холбоотой мэдээ