УБТЗ-ын ерөнхий хорооны хурал өнөөдөр болно | News.MN

УБТЗ-ын ерөнхий хорооны хурал өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын ерөнхий хорооны хурал өнөөдөр болно

УБТЗ-ын ерөнхий хорооны хурал өнөөдөр болно

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал өнөөдөр /2018.12.14/ болно. Одоогоор хурал эхлээгүй байна. Оросын талын төлөөлөгчид хараахан ирж амжаагүй байгаа тул ирц бүрдэх болоогүй аж.

Ерөнхий хорооны энэ удаагийн хурлаар ямар асуудал хэлэлцэх нь нууц байгаа ч Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямааг албан тушаалаас нь чөлөөлж магадгүй тухай яриа бий. Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэлийн прокурорт хүргүүлсэн саналын дагуу Д.Жигжиднямааг яллагдагчаар татаад байгаа юм. Түүнийг өөрийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын хувь эзэмшдэг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулан 200 мянган ам.долларын гүйлгээ хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байсан.

Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч даргын үүргээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

Жил бүрийн арванхоёрдугаар сард тус нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал зарлагдаж, тухайн жилийнхээ ажлыг дүгнэдэг төдийгүй, ирэх жилд хийх ажил, төлөвлөгөөгөө баталдаг. Харин энэ удаад чөлөөлөх, томилох асуудал хэлэлцэгдэх магадлал өндөр аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн Гантуяа 2018-12-14 64.119.20.159

Эхнэр хүүхдээ гомдоож хаясан хүн өөдлахгүй. Жигжиднямаа боловсролтой эхнэрээ хаяж залуу авгай авч баяжсан. Дээд зэргийн хүн муутай н**ш доо.

Avatar

далдыг харагч 2018-12-14 202.9.43.34

рааш гэдэг новшийг бүү дурс. төмөр замаас аль болох холын хол байлга зөнөг толгойг

Avatar

Зочин 2018-12-14 202.9.42.243

Рааш дарга гэж нэг агуу хшн яагаав? Жигжиднямаө түүнд хүрэхгүй дээ!

Avatar

төмөр замчин 2018-12-14 64.119.16.84

За ашгүй нгэ луйварчин явах нь

Avatar

Зочин 2018-12-14 202.72.245.200

СОЦИАЛИЗМААС ХОЙШХИ ТӨМӨР ЗАМЫН ДАРГА НАР ДОТРООС ХАМГИЙН БОЛОВСРОЛТОЙ ЧАДАЛТАЙ ГАЙГҮЙ НЬ ЭНЭ ХҮН ЮМ БАЙГААН. АЛБАН СУУДАЛД НЬ ДУРЛАГЧИД ЯАХААС Ч БУЦАХГҮЙ Л БАЙГАА БАЙХДАА.

Avatar

Төмөр замчин 2018-12-14 202.179.31.43

Хаха чам шиг б**с долоогч нарт Жигжиднямаагийн баастай б**с нь сайхан байгаа биз. УБТЗ д тэрэн шиг н**ш хэрэггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж