Оросын хүмүүнлэгийн тусламж хүргэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

Оросын хүмүүнлэгийн тусламж хүргэгдэв

 

Фото: Сергей Пивоваров / РИА Новости

 

Оросын хүмүүнлэгийн тусламж 17 дахь удаагаа Донецк, Луганскт хүргэгдэв. Хямралын удирдлагын үндэсний төвийн орлогч дарга Олег Вороновын мэдэгдсэний дагуу Оросын хүмүүнлэгийн цувааны 160 ачааны машины цуваа 1,8 тонн хүмүүнлэгийн тусламжийг Донецк, Луганскийн оршин суугчдад хүргээд буцан иржээ.

 

Нэн шаардлагатай  хүнс бараа бүтээгдэхүүнийг цуваа хүргэсэн байна. Зэвсэгт мөргөлдөөний улмаас одоо Украины зүүн хязгаарт хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байна.

 

Орос нийтдээ 17 цуваагаар 22 мянган тонн тусламжийн бараа бүтээгдэхүүнийг Украинд хүргээд байна. Оросоос гадна Украинд хүмүүнлэгийн тусламжийг Египет, Герман, Польш, Латви, Швецд, Швейцари зэрэг орнууд хүргэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж