Өсвөрийн шатарчид өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Өсвөрийн шатарчид өрсөлдөнө

Өсвөрийн шатарчид өрсөлдөнө

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, шатрын ОУХМ П.Жигжидсүрэнгийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн арванхоёрдугаар сарын 15-16-ний өдрүүдэд болно.

Тэмцээн худалдаа үйлдвэрлэлийн их сургууль дээр зохион байгуулагдах бөгөөд олон улсын шатрын холбооны дүрмээр буюу “Швейцарь систем”-ээр  есөн өрөг тоглож, онооны дарааллаар байр эзлүүлснээр шатрын холбооны дотоод чансааны оноо бодогдоно.

Тэмцээн нь:

  • 6 нас    эрэгтэй, эмэгтэй
  • 7  –  8 нас    эрэгтэй, эмэгтэй
  • 9  – 10 нас   эрэгтэй, эмэгтэй
  • 11- 12 нас   эрэгтэй, эмэгтэй
  • 13- 18 нас   эрэгтэй, эмэгтэй гэсэн насны ангиллаар явагдана.

Эл тэмцээн нь, шатрын спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах төдийгүй, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж