Ким Жон Уны төрхтэй нүүрний маск маргаан дагуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны төрхтэй нүүрний маск маргаан дагуулж байна

Ким Жон Уны төрхтэй нүүрний маск маргаан дагуулж байна

Өмнөд Солонгосын загвар, гоо сайхны нэгэн фирм Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрхтэй маск гаргасан нь маргаан дагуулж буй юм байна. Өмнөд Солонгосын олон дэлгүүр тус маскны борлуулалтаа зогсоосон ч дээрх багийг хууль ёсны дагуу үйлдвэрлэсэн эсэхэд санаа зовниж байгаа аж.

Тус фирм өнгөрсөн зургадугаар сараас эхлэн 25 мянга гаруй "цөмийн чийгшүүлэгч маск" худалдан борлуулснаа мэдээлжээ. Өмнөд Солонгосын гоо сайхан, загварын 5149 фирм “цөмийн маск” хэмээн нэрлэгдэж буй тус маскийг үйлдвэрлэсэн байна.

“5149”-ийн Гүйцэтгэх захирал Квак Хён Жу “The New York Times” сонинд ярилцлага өгөхдөө “Энэ оны эхээр зохион байгуулагдсан хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг тэмдэглэн тус маскийг бүтээсэн” хэмээн ярьжээ.

Солонгосын хэдэн арван хүн нэг бүр нь 4000 вон (2.80 евро)-ы үнэтэй тус маскны зургийг нийгмийн сүлжээндээ байршуулсан байна. Өмнөд Солонгосын арьс арчилгааны мэргэжилтэн Ирен Ким "Би хувь хүний хувьд улс төрийн суртал ухуулгын бараа бүтээгдэхүүнд дургүй" хэмээн “The South China Morning Post" сонинд ярьжээ.

Тэрбээр “Хэдэн жилийн өмнө Хойд Солонгос манай улсад хамгийн их аюул заналхийлж байсан. Ким Жон Уныг дэлхийн дарангуйлагч гэж үзэгдэг байсан бол эдүгээ тэрээр нүүрний алдартай маскны нүүр царай болоод байна” хэмээн нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж