“Болор цом-2015” яруу найргийн эзэн яруу найрагч Баттөрийн Мягмаржавын яруу найргийн тав дахь бүтээл болох “Нүүнэ” яруу найргийн ном хэвлэлтээс гарчээ.
Энэхүү номын шүлгүүдийг монгол бичгээр давхар буулгасан бөгөөд уран бичлэгийг зураач Ц.Бямбажав бичсэн байна. Яруу найраг сонирхогчдын дунд “Дархад Мийгаа” хэмээн нэрлэгдсэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул яруу найрагч Б.Мягмаржав ярихдаа “Захын нэг зохиолын дуучин өөрийнхөө тоглолтыг дуртай үнээрээ үнэлж байхад би гучин жилийнхээ хөдөлмөрийг гучин мянгаар үнэлэхэд болохгүй зүйл байхгүй байх. Энэ миний тав дахь уран бүтээл” гэжээ.
Т.ДАРХАН