Хүний нөөцийн салбарын шинэ жил болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Хүний нөөцийн салбарын шинэ жил болж өнгөрлөө

Biznetwork.mn харилцагч байгууллагынхаа Хүний нөөцийн удирдах албан тушаалтнуудад зориулсан “Талархлын шинэ жил”-ээ тэмдэглэлээ. Шинэ жилд Монголын топ 100 компанийн хүний нөөцийн ажилтан болон, удирдах албан тушаалтнууд оролцсон юм.

Ажил олгогч болон ажил горилогч нарт бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, хувь хүний хөгжил, карьер хөгжлийн чиглэлээр цогц үйлчилгээг үзүүлэгч Biznetwork.mn нь 2018 оныг амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна.

Тэд үндсэн үйл ажиллагаанаасаа гадна “Хүний нөөцийн сонгон шалгаруулалт”, “Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа”, “Бизнетворк Академи”-ийн сургалт, шалгалт зэрэг хөдөлмөрийн зах зээлд чиглэсэн олон ажлыг амжилттай хийж байгаа билээ.

Одоогийн байдлаар 170.000 гаруй анкетын санг бүрдүүлж, 4900 гаруй гишүүн байгууллагатай хамтран ажиллаж байна.

Biznetwork.mn нь бүтэн жилийн ажлын үр дүн, амжилтаа харилцагч байгууллагууддаа хуваалцан, шинэ жилийн цэнгүүнээ хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Харилцагч байгууллагынхаа хүний нөөцийн удирдах албан тушаалтнуудад зориулсан “Талархлын шинэ жил” -ийг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Шинэ жилийн арга хэмжээний үеэр шилдэг харилцагч байгууллагаа алдаршуулж мөн “Шилдэг хүний нөөцийн алба/ хэлтэс”, “Шилдэг хүний нөөцийн менежер/ мэргэжилтнийг” шалгаруулсан юм.

Шилдгийн шилдэг хүний нөөцийн албаар

  • “М-Си-Эс Проперти” ХХК

Шилдэг хүний нөөцийн албаар

  • “Таванбогд Фүүдс” ХХК

Шилдгийн шилдэг хүний нөөцийн менежерээр

  • “Номадс Хоспиталити” ХХК -ийн Захиргаа, Хүний нөөцийн албаны ахлах менежер Б.Ариунтунгалаг

Шилдэг хүний нөөцийн менежерээр

  • “Монос Фарм Трейд” ХХК-ийн Хүний нөөцийн ахлах менежер Б.Мөнхцэцэг нар шалгарч, цом үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж