Биатлоны спортын дэлхийн цомын 2018-2019 оны улирлын хоёр дахь гараа өчигдөр /2018.12.13/ Австрийн Хохфильценд эмэгтэй 7.5 км-н ойрын зайн спринт уралдаанаар эхэллээ. Австрид ялагчаар Италийн Д.Вирер хоёр удаагийн буудлагаас нэг сум алдаж 21 мин 04.9 сек-н амжилт үзүүлж тэмцээний ялагч болсон байна. Д.Вирер 56-аар гарсан бөгөөд Финланд биатлонч К.Макарайнены амжилтыг 0.6 сек-ээр ахиулан энэ улирлын анхны, карьерынхаа тав дахь түрүүгээ хүртэв.
Эмэгтэй 7.5 км-н спринт төрлийн ТОП-10 биатлонч
- Д.ВИРЕР (ИТАЛИ) – 0-1, 21 мин 04.9 сек
- К.МАКАРАЙНЕН (ФИНЛАНД) – 0-1, +0.6 сек
- Е.ЮРЛОВА-ПЕРХТ (ОХУ) -0-0, +24.4 сек
- Л.Виттоцци
- М.Хойниш
- И.Крикова
- П.Фиалкова
- А.Шевалье
- И.Старых
- А.Кузмина
Энэ улирлыг Итали бүсгүй Д.Вирер жигд, сайн эхлүүлж байна. Словенид хоёр гараанд дэд байранд шалгарсан бол ийнхүү Австрид улирлын анхны түрүүгээ хүртэв. Тэгвэл Орос бүсгүй Е.Юрлова 2 жилийн дараа хувийн гараанд шагналын тавцан дээр гарч байна. Өнөөдөр /2018.12.14/ тэмцээний эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдаан явагдана.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ