Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Оскарын шагналт, Францын найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” (Wolf Totem) кинонд дүр бүтээсэн жүжигчин Р.Анхнямыг өнөөдөр хүлээн авч уулзсан байна.
Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь “Монголын түүх, байгаль, ахуй амьдрал, үндэсний зан заншил, өв уламжлал, соёлыг уран бүтээлч сэтгэлгээгээр дэлхий нийтэд сурталчилан таниулах чухал хүчин зүйл нь кино урлаг юм. Тиймээс Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас кино урлагийн салбарыг хөгжүүлэх зорилгоор тус салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран ажиллаж байна” гэж онцолжээ. Мөн тэрээр жүжигчин Р.Анхнямд цаашдын уран бүтээлдээ улам илүү амжилт гаргахыг хүсч, амжилт хүсчээ.
Д.ЖАРГАЛ