Тэдний хэрэг юу болов ?

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Тэдний хэрэг юу болов ?

Нийслэлийн  Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэрэг энэ сарын 5-ны өдөр иржээ. Шүүх хурлын тов 14 хоногийн дотор гарах аж

Тэдний хэрэг юу болов ?

Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын /АТГ/ хамтарсан ажлын хэсэг  Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудыг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тодруулбал, 2017 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг АТГ-аас саатуулж, 461 дүгээр ангид цагдан хорих арга хэмжээг авсан билээ. Тэднийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө завшсан хэмээн буруутган шалгаж байсан юм.

Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай учир Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг 2017 оны гуравдугаар сарын 6-ний өдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдэг асуулт олны анхаарлыг төвд байв. Хэрэгт хяналт тавьж байсан прокурорууд тэднийг үргэлжлүүлэн хорих хүсэлтэй байгаагаа шүүхэд уламжилсан ч шүүх нэр бүхий хүмүүсийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан гэдэг. Н.Батбаярын тухайд  өмнө нь хоригдож, шалгагдаж байсан ч, зүрхний өвчтэй гэсэн үндэслэлээр батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байсан бол Б.Гарамгайбаатар хоригдож буй хугацаандаа хорих шийдвэрийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж байсан юм.

Тэгвэл тэдний хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Нийслэлийн  Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт холбогдох хэрэг арванхоёрдугаар сарын 5-ны өдөр иржээ. Шүүх хурлын тов 14 хоногийн дотор гарах аж.

Хэргийг эргэн сануулбал Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг уг албан тушаалыг 2012-2014 онд хашиж байхдаа “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж, “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон “888” гэх олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн байдаг.

Ингэхдээ бондын мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгогдсон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд АТГ-аас Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг шалгаж байх явцад олон тэрбум төгрөгийн но-той асуудлууд гарч ирсэн учраас ийнхүү  түүнийг  шалгах үндэслэл нь болжээ.

Улмаар Н.Батбаяр нь тухайн үед УИХ-ын  гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” ХХК-д хууль бус давуу байдал олгож улсын төсөвт хоёр тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр  АТГ-аас  шалгаж байсан юм.

Б.ГАРАМГАЙБААТАР  ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДОВ?

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарыг сэжигтнээр татсанаас гурав хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 24-нд түүний хүү Г.Тэнгис, төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг дээрх хэрэгт холбогдуулан АТГ-аас дуудаж, байцаалт авсан. Учир нь Г.Тэнгис нь аавынхаа байгуулсан "Монроуд" компанийн захирлаар ажилладаг бол, дүү Б.Оюунцэцэг нь тус компанийн нягтлан бодогчоор ажилладаг байжээ.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар “Монроуд” компани 2001 оны нэгдүгээр сард байгуулсан бөгөөд  Оюу толгой-Гашуун сухайт, Ханбогд, Ухаахудаг-Гашуун сухайт, Хануйн гүүр-Халзан бүргэдэй, Мөрөн-Өндөрхаан, Эрдэнэсант-Лүн, Дуутын даваа-Мөрөн зэрэг сумын  замыг тус компани тавьж байсан гэнэ. Харин Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замыг 2014 оны дөрөвдүгээр сараас засч эхэлсэн байна.

Түүнчлэн Хөгжлийн банк нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих асуудлыг Засгийн газарт оруулж тогтоол батлуулж улмаар нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шилжүүлсэн гэдэг.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж