Сараагийн ая дуунууд эгшиглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Сараагийн ая дуунууд эгшиглэлээ

Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Сарантуяа өчигдөр Төв цэнгэлдэхт “Coke’n beat” амьд хөгжмийн наадмын хүрээнд “Best of Saraa” бие даасан амьд тоглолтоо залуустаа хүргэлээ. Анх удаа төв цэнгэлдэхийн тайзан дээр бүрэн хэмжээний тоглолтоо хийж байна хэмээн тоглолтын сэтгэгдлээсээ хуваалцсан поп хатагтай үндэсний загвар бүхий  гал улаан хослолтой, алдарт “Shure” брэндийн  “Swarowsky” шигтгээгээр чимэглэсэн микрафонтойгоо гарч ирэн, энэ үдэш Үндэсний дуу бүжгийн эрдэмийн чуулгын их найрал хөгжим удирдаач Н.Буянбаатарын удирдлагаар
“Тооройн сүүдэрт ботго минь буйлна
Тогоотой сүүнд минь саран хөвнө
Толгодын оройгоор үүл нь нүүнэ
Тодхон зүүдэнд ижий минь эргэнэ” … хэмээн цэнгэлдэх дүүртэл  дуулан тоглолтоо эхлүүлсэн. “Зүүдний говь”, “Могой хээр” дуугаараа үзэгчдийг доргиосон. “Тэр намайг дурсдаг болов уу” дууг ардын хөгжимтэй дуулсан нь үнэхээр гайхалтай байсан. Ардын хөгжим дээр хэрхэн поп дуу хосолж амьдардгийг зууны манлай эстрадын  дуучин Сараа  тайзан дээрээс мэдрүүлсэн.
Тоглолтын хоёрдугаар хэсэг “A Sound”, “Night train” хамтлагийн хөгжимчидтэй  үргэлжиллээ. Поп хатагтай рок стилиэр хувцаслан тайзнаа эргэн гарч ирж “Сэтгэл буруугүй” , “Мэдэхгүй” дуунуудаараа үзэгчдийг байлдхн дагууллаа. Тэрбээр тайзан дээр орчин үеийн бүжгийн “Demons” хамтлагийн залуустай тун ч дажгүй бүжиглэж байсан. Дуу бүртээ бүжигчидтэй хослон бүүр вальс хүртэл эргээд авсан шүү. Гитарчин Өөжгийгийн зохиосон “Хайрласан сэтгэл” эгшиглэн тэртээх арваг жилийн өмнө зохиож байсан “Хайрын зөрлөг” дуугаар үргэлжилсэн. Дуучин Сараа дуу болгоныхоо өмнө бяцхан тайлбар хийн түүх ярьсан нь үзэгчдэд таалагдсан. 95 онд цомгоо нэрлэж байсан “Инээмтгий хүн”, “Чамд би дасчээ”, 90онд анх дуулсан “Уучил”, “хэн юм бэ”  гээд үе үеийн хит дуунууд энэ л үдэш нэгэн дор дурсамж сэргээн эгшиглэлээ. Поп Хатагтай тоглолтын төгсгөлийн хэсэгт цэнхэр торгон хослолоор гоён гарч ирсэн нь үнэхээр сайхан харагдаж байсан. 97 онд зохиогдсон “Миний дуу” дууныхаа нэрээр улсын циркт хоёр ч удаа бие даасан тоглолтоо хийж байсан ажээ. Зууны манлай поп пуучин энэ үдшийн тоглолтоо өөрийн дотны найз ая зохиогч Ангирмаагийн зохиосон “ Миний дуу”-р өндөрлүүллээ. Тоглолтын төгсгөлд дуучин Сараа “Хайртай шүү” хэмээн маш чангаар үзэгч, фенүүддээ хэлэн  солют буудан хаалтаа хийлээ. Тоглолтын тоног төхөөрөмж дээр “Total music”, хөгжмийн дуугаралт дээр  “New Star” студи поп хатагтайтай хамтран ажиллалаа.  Төв цэнгэлдэхийн тайзан дээрээс Сараагаар дүүрэн ая дуунууд эгшиглэсэн гайхалтай үдэш байлаа.

Г.Даша

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж