Бөх сонирхогчдын үзэх барилдаан нэгээр нэмэгдлээ. 2018 онд 21 аймаг, Багануур, Налайх дүүрэг болон бүх цэргийн баяр наадамд түрүүлсэн аймаг, цэргийн арслан болон хурц арслангуудын тойргийн барилдаан болох гэж байна. Сүүлийн үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа “Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс зохион байгуулж буй уг барилдаан маргааш /2018.12.15/ Спортын төв ордонд болох юм.
Барилдаанд аймгийн арслан Ц.Ганбат /Архангай аймгийн наадмын түрүү бөх/, Т.Ерболат /Баян-Өлгий/, М.Батцэнгэл /Баянхонгор/, Э.Сумьяабат /Булган/, Д.Эрдэнэтулга /Говь-Алтай/, М.Бямбадорж /Говьсүмбэр/, С.Очирбат /Дархан-Уул/, Б.Баатархүү /Дорноговь/, Б.Батдорж /Дорнод/, Э.Ариунбуян /Дундговь/, П.Өсөхбаатар /Завхан/,Э.Ууганбаяр /Төв/, Б.Зоригтбаатар /Орхон/, О.Наранбаатар /Өвөрхангай/, Б.Амгаланбаатар /Өмнөговь/, Н.Өсөхбаяр /Сүхбаатар/, Б.Орхонбаяр /Сэлэнгэ/, Ж.Ням-Эрдэнэ /Увс/, Г.Хишигбат /Ховд/, Э.Баасанжав /Хөвсгөл/, Д.Аззаяа /Хэнтий/, Г.Өсөхбаяр /Багануур/, Б.Түмэндэмбэрэл /Налайх/ нарын арслангууд болон Цэргийн арслан Г.Жамбалдорж гэсэн 24 аймгийн шинэхэн арслангууд хүчээ сорин барилдана.
“Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл”-өөс энэхүү аймгийн арслангуудын тойргийн барилдааныг жил бүр уламжлан зохион байгуулж байхаар болжээ.
Холбоотой мэдээ