БНСУ-ын охидын хамтлаг шинэ дууныхаа клипийг Монголд хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

БНСУ-ын охидын хамтлаг шинэ дууныхаа клипийг Монголд хийжээ

БНСУ-ын охидын хамтлаг шинэ дууныхаа клипийг Монголд хийжээ

К-поп урсгалыг дэлхий дахинд түгээж байгаа хамтлагийн нэг бол “TWICE” охидын хамтлаг юм. БНСУ-ын хөгжмийн “JYP энтертайнмент” компанид харьяалагдах “TWICE” охидын хамтлагийн шинэ уран бүтээл болох “The Best Thing I ever did” дууны клип бэлэн болжээ. Сонирхолтой нь энэ клипний зураг авалтыг Монголд хийсэн байна.

“TWICE” охидын хамтлаг өнгөрөгч аравдугаар сарын 30-д “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд бууж байсан бичлэг гарч байсан билээ. Тэгвэл хамтлагийн уран бүтээлчид шинэ дууны клипийг Улаанбаатарт хийж, өнгөрөгч Лхагва гаригт /2018.12.12/ олны хүртээл болгожээ.

2015 онд анх байгуулагдсан “TWICE” охидын хамтлаг БНСУ, Япон, Тайвань, Америк иргэншилтэй есөн хүний бүрэлдэхүүнтэй юм.

TWICE(트와이스) "올해 제일 잘한 일(The Best Thing I Ever Did)"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж