Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ. Уржигдрийн /2018.12.12/ тоглолтын үеэр сагсчид масктай гарч ирж утааны эсрэг эрүүл мэндээ хамгаалах аянд нэгдсэнээ илэрхийлжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг иргэд хурцаар шүүмжилж байгаа. Хатгалгаа өвчин бага насны хүүхдүүдийн нас баралтын шалтгааны хоёрт бичигдэж байгааг судалгаа харуулсан.
Холбоотой мэдээ