АНУ-д Монголоо сурталчилсан хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

АНУ-д Монголоо сурталчилсан хүүхдүүд

АНУ-д Монголоо сурталчилсан хүүхдүүд

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн NBA лигийн тоглолтын үеэр монгол хүүхдүүд үндэсний урлагаа сурталчиллаа. Энэхүү үйл явдал Вашингтон ДС хотод өчигдөр /2018.12.13/ “Бостон Селтикс”, “Вашингтон Уизардс” багуудын тоглолтын өмнө болжээ.

Монголын үндэсний бүжиг, морин хуурын хөг эгшиг, монгол өв соёлын үзүүлбэр олон сая хүнд хүрч чадлаа. Энэхүү тоглолтыг 18 сая хүн үзсэн гэсэн мэдээлэл гарсан бөгөөд монгол хүүхдүүд эх орноо NBA-гийн талбайгаас сурталчилав.

Монголын үндэсний өв соёлыг харуулах зорилготой “Mongolian Heritage night” тоглолтыг АНУ дахь Монголын Элчин сайдын яам зохион байгуулжээ. Тоглолтыг АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр үзэж, грек гаралтай америк бизнесмен Теодор Жон Леонсисийн туслалаа их байсныг твиттэр хуудсаараа дамжуулж хүргэж байв.

NBA-гийн тоглолтын өмнө болдог үзүүлбэрийн хугацаанд хүүхдүүд монгол бүжиг бүжиглэж, морин хуур тоглон, цам харайх үзүүлбэрийг үзүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж