Канад, Хятадын хоорондох “барьцаа”

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Канад, Хятадын хоорондох “барьцаа”

Канад, Хятадын хоорондох “барьцаа”

Канадын хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр баривчлан хорьж байгааг Хятадын Гадаад хэргийн яам Пүрэв гаригт баталлаа. Хятадын талаас мэдээлснээр, Канадын бизнесмен Майкл Спавор болон дипломат асан Майкл Ковриг нарыг даваа гаригт баривчилжээ. Канадын Засгийн газраас Лхагва гаригт бизнесмен Майкл Спаворыг сураггүй болсныг мэдэгдэж, Бээжинд хоригдож байж болзошгүй хэмээсэн юм. Үүнээс хоёр өдрийн өмнө Канадын дипломатч асан Майкл Ковригийг Хятадад баривчлан хорьсныг мэдээлсэн байв.

Бээжингээс мэдээлснээр Майкл Спавор нь Хойд Солонгосын талд ажиллаж, Хятадын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэв. Хойд Солонгостой хил залгаа Хятадын зүүн хойд хэсгийн Дандун хот дахь үндэсний аюулгүй байдлын албанаас Майкл Спаворыг арванхоёрдугаар сарын 10-аас хойш мөрдөн шалгаж байсан гэснээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Майкл Спавор нь Далиан хотоос даваа гаригт “Korean Air” компанийн нисэх онгоцоор Өмнөд Солонгост ирэх ёстой байсан ч ирээгүй гэж  найзууд  нь “Reuters” агентлагт мэдээлжээ. Тэрбээр Дандун хот дахь Пэкдү соёлын солилцооны байгууллагыг тэргүүлдэг байна. Хятад болон Их Британид төвтэй тус байгууллага Хойд Солонгостой соёлын солилцоо, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг байна. Харин Майкл Ковриг нь олон улсын хямралын групп гэх судалгааны байгууллагын ажлаар Хойд Солонгос ба Хятадын дипломат харилцаанд судалгаа явуулж байжээ.

Канадын иргэдийг баривчилсан нь Хятадын харилцаа холбооны технологийн “Huawei” группийн санхүүгийн даргыг Ванкуверт арванхоёрдугаар сарын 1 баривчилсны хариу арга хэмжээ гэж ажиглагчид үзэж байна. “Huawei” группын үүсгэн байгуулагчийн охин Мэн Ванжоуг нэн даруй суллахыг Хятадын албаныхан удаа дараа шаардсан боловч Канадын тал хариу үйлдэл үзүүлээгүй. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгчөөс Канадын иргэдийг баривчилсан нь Мэн Ванжоугийн хэрэгтэй холбоотой эсэхийг лавлахад хариулт өгөхөөс зайлсхийж, тэднийг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж хариулжээ. Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр баривчлан шилжүүлэн өгөхөөр ярилцаж буй. “Huawei” групп нь АНУ-аас Иранд тавьсан эдийн засгийн хоригийг зөрчсөн хэрэгтэй холбогдуулан шалгаж, санхүүгийн дарга Мэн Ванжоуг баривчилсан гэж тайлбарласан. Уг баривчилгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аргентинд Хятадын даргатай худалдааны дайны асуудлаар уулзсан өдөртэй давхацжээ. Хятадын хараат бус эдийн засагч Ей Таны дүгнэснээр, АНУ-аас Мэн Ваньжуог Хятадын эсрэг худалдааны дайны хэлэлцээнд “барьцаа” болгон ашиглах зорилготой байж болзошгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж