990 айлыг 0,4кВт-ын эрчим хүчний эх үүсвэрт холболоо | News.MN

990 айлыг 0,4кВт-ын эрчим хүчний эх үүсвэрт холболоо

990 айлыг 0,4кВт-ын эрчим хүчний эх үүсвэрт холболоо

990 айлыг 0,4кВт-ын эрчим хүчний эх үүсвэрт холболоо

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халж, гэр хорооллын айл өрхийг 4кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг хоёр үе шаттай хийж гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд 56 багц ажлыг цахилгаан эрчим хүчний барилга угсралтын 54 компани хийж гүйцэтгэснээс “Наран хайрхан трейд” ХХК энэхүү дэд станцыг гэрээний дагуу угсарч хүлээлгэн өгчээ.

Эрчим хүчний хүчин чадал нэмэгдснээр айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчинд зарцуулах төлбөр буурснаас гадна, хүчдэл унах гэх мэт хүндрэлүүд арилсан байна. Иймд нүүрсний хэрэглээгээ цаашид хумих, цахилгаан халаагуур хэрэглэж, шөнийн тарифын хөнгөлөлтийг эдлэх гэх зэргээр агаар, орчны бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах боломжтой болж байна гэв.

Гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийт 5 дүүргийн 35 хорооны 41 964 айл өрхийг хүчин чадал сайтай, хүчдэлийн уналтгүй эрчим хүчээр хангах юм.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ээлжийн 21362 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн ба улсын комисс ажиллан ашиглалтад хүлээн авч, айл өрхийг холбох ажлыг дуусган УБЦТС ТӨХК-д шилжүүлэн өгч байна. Хоёрдугаар ээлжийн 20602 айл өрхийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч техникийн комисс ажиллаж байгаа аж.

Угсралтын ажлаар 110 кВ-ын 1ком дэд станц, 35 кВ-ын 1ком дэд станц, 3ком хуваарилах байгууламж, 6-10 кВ-ын 273ком дэд станцыг шинээр барьж, 153 ком дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, 0.4-35 кВ-ын 471 км цахилгаан дамжуулах шугам шинээр татаж, 28 фидерийн ачаалал хөнгөлөх, 13 шугамын утасны дамжуулах чадварыг нэмэгдүүлэх ажлыг тус тус хийсэн байна.  Мөн 2073 айл өрхийг шинээр цахилгаан эрчим хүчинд холбожээ.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-16 103.229.123.5

БИЧЭЭЧ БАТ МЭДЭХ ХЭРЭГГҮЙ.ХАРИН ЗАНДАНШАТАР ДАВААСҮРЭН НАР ОЙЛГОЖ БАЙГАА БОЛУУ.ККК

Avatar

Зочин 2018-12-16 59.153.115.9

"990 айлыг 0,4кВт-ын эрчим хүчний эх үүсвэрт холболоо" энэ гарчигийг одоо юу гэж ойлгох вэ? Мэдээ бичихчээ болж байгаа нөхөр жоохон гэрээрмээр байна. Юу бичиж байгаагаа эхлээд өөрөө ойлгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-12-16 119.40.97.6

Зүгээр л 4-5квт-ын цахилгаан халаагуур залгахад хангалттай болгох шийдлийг бүрдүүлж гэж бичсэн бол болох байх. Тэрнээс 0,4 кВт гэвэл өөр ойлголт болох байх

Avatar

Зочин 2018-12-16 119.40.97.6

Одоо тэгээд 4-5к вт-ын халаагуураа айлуудаар үнэгүй тараах гэж байгаа юм уу ойлгогдохгүй байна.Хичнээн 4кВт-ын чадалтай хүчин чадалд хүрсэнч халаагуурыг авч чадах иргэн хэд байна.Өдрийн хоолоо залгуулж чадахгүй ядаж байхад юун халаагуур вэ? гэх байхдаа...

Avatar

Зочин 2018-12-16 59.153.115.9

0,4кВт-ын эрчим хүчний эх үүсвэр. Юу ч мэдэхгүй байж ийм юм бичих хэрэг байна уу?

Avatar

Зочин 2018-12-16 59.153.115.9

0,4кВт-ын эрчим хүчний эх үүсвэр. Юу ч мэдэхгүй мал байж ийм юм бичих хэрэг байна уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж