Роберт Паттинсон өөрийн найз бүсгүй болох Британийн дуучин Талия Бернеттэд гэрлэх санал тавьсан гэх мэдээлэл цацагдлаа. Жүжигчин эр хайртдаа аль өнгөрсөн жилийн сүүлээр сүйн бөгж бэлэглэсэн ч Талия бүсгүй хариуд нь нэг их яарахгүй байгаагаа хэлсэн билээ. Тэгвэл тэдэнд ойрхон эх сурвалжууд удахгүй хуримын ёслол болно гэдгийг өгүүлэв.
“Роберт түүнтэй гэрлэхийг хүсэж байгаа. Тэд нэг гэрт хамтдаа амьдарч, нэгэн бие мэт болсон. Хөгжим тэднийг холбож өгч байгаа. Роб Талиягийн дууг биширдэг” хэмээн эх сурвалжууд ярьжээ.
Роберт найз бүсгүйгээ эцэг, эхтэйгээ танилцуулсан бөгөөд одоо хуримын тов тодорхой болохыг л хүлээх үлдэж байх шиг.
Т.АНУ