Ц.Мөнхбаярыг суллах хөдөлгөөн өрнөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.03.05-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаярыг суллах хөдөлгөөн өрнөж эхэллээ

“Урт нэртэй” гэгдэх хуулийг УИХ-аар батлуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн, байгаль орчноо хамгаалахын төлөө тууштай  тэмцэж явсан “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Онги гол, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийг санаачлагч Ц.Мөнхбаяр төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрсэн хэрэгт буруутгагдан шүүхээс  долоон жилийн хорих ял сонсоод байгаа. Улсад хохирол  учруулаагүй, байгаль орчны төлөө  төрийн дархлаа болж явсан  түүнд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал  үзүүлэх ёстой гэж УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлсэн юм. Тэрбээр Ц.Мөнхбаярт уучлал үзүүлэх хүсэлтийг Ерөнхийлөгчид албан ёсоор тавихаа мэдэгдээд байгаа.  Мөн иргэд өөрсдийн санаачлагаар “Ц.Мөнхбаярыг суллая” хөдөлгөөн өрнүүлжээ. Энэхүү хөдөлгөөнд  УИХ-ын гишүүн Г.Уянга хамгийн эхэнд нэгдсэн байна.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж