ОХУ-ын нийслэл Москва хотын Захирагчийн Хэвлэлийн албаны мэдээгээр, энэ 2018 онд нийслэл хотод айлчилсан жуулчдын тоо 23,5 саяд хүрсэн нь өнгөрсөн 2017 оныхоос есөн хувиар өссөн дүн ажээ.
2010 онтой харьцуулахад Москвад ирсэн жуулчдын урсгал 84 хувиар өсөөд байна.
Москва хот өнгө үзэмждээ онцгой анхаарч гудамж талбайг илүү цэмцгэр, цэвэрхэн байлгаж, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулан, шинээр тохилог зочид буудлуудыг нээж, олныг хамарсан урлаг соёл, спортын арга хэмжээ давтамжтайгаар зохион байгуулах болсон нь аялал жуулчлалд нөлөөлсөн хэмээн үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ