Оросууд шинэ жилдээ хэдийг зарах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Оросууд шинэ жилдээ хэдийг зарах вэ?

Оросууд шинэ жилдээ хэдийг зарах вэ?

Шинэ жилийн баярын бэлгэнд дундаж амьдралтай орос иргэн 11 мянга орчим рубль зарцуулахаар төлөвлөж байгаагийн 3500 рублийг нь гэр бүлийнхэн, найз нөхдөдөө, үлдсэнийг нь өөртөө бэлэг авахад зарцуулна хэмээн PayPal компани мэдээллээ.

PayPal компани нь дэлхийн улс орнуудын иргэд томоохон баярын өмнө бэлгэнд хэчнээн мөнгө зарцуулдаг тухай судалгаа хийснээс ийнхүү эх сурвалж болгосон байна. Судалгааг энэ 2018 оны аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 5 хүртэл Бельги, Унгар, Грек, Израиль, Нидерланд, Норвеги, Польш, ОХУ, Чех, Швед, Өмнөд Африкийн БНУ-ыг хамруулан онлайнаар явуулжээ.

Судалгааны дүнгээс харахад Оросын 10 хүн тутмын дөрөв нь бэлгээ онлайнаар захиалж авдаг бөгөөд 70 хувь нь зөөврийн компьютер ашигладаг гэжээ. 44 хувь нь онлайн дэлгүүрт сонголт ихтэй учраас ашигладаг, 34 хувь нь олны сайн мэддэг том сайтаар дамжуулан захиалгаа хийдэг, 33 хувь нь  онлайн дэлгүүрүүд хямдрал хөнгөлөлт сайн өгдөг учраас үйлчлүүлдэг гэжээ.

Судалгаанд оролцсон бусад орны иргэдийн тухайд Зул сарын баярын бэлгэнд дунджаар 100 орчим евро (дунджаар 7500 рубль) зарцуулна гэжээ. Ингэхдээ дөрөвний нэг нь өнгөрсөн жилийн зарцуулснаас ихийг зарцуулна гэсэн байна.

Оролцогчдын 41 хувь нь гоёл чимэглэл, 34 хувь нь хувцас худалдаж авахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж