Оросын сансрын "Роскосмос” компани супер пуужин бүтээх төсөлдөө ирэх 2019 оны нэгдүгээр сарын дунд үеэс бэлтгэж эхэлнэ хэмээн сансрын пуужингийн үйлдвэрлэлийн хоёр шинжээч РИА Новости-д мэдээллээ. Супер пуужингаас гадна сар руу нисэх автомат удирдлагатай хөлөг бүтээх энэ мега төслийн өртөг нь 1,5 их наяд рубль болж байгаа ажээ.
“Энэ мега төслийг ирэх 2019 оны нэгдүгээр сарын 15-нд Засгийн газартай зөвшилцөхөөр өргөн барина. Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2020-2030 он юм. Одоогийн байдлаар төслийн урьдчилсан өртөг 1,5 их наяд рубль болж байгаа” хэмээн эх сурвалж хэлжээ.
Сар руу хөөргөх хөлгийн үйлдвэрлэлд нэмэлт санхүүжилт шаардлагатай хэмээн хоёр дахь эх сурвалж хэлсэн байна.
Шинээр бүтээх пуужин болон сансрын хөлгийн загварыг энэ арванхоёрдугаар сарын 18-нд болох “Роскосмос”-ын Шинжлэх ухаа, техникийн зөвлөлийн хурлаар шийдэх ажээ. Уламжлал ёсоор үндсэн нэг болон нэмэлт хоёр хувилбарыг сонгох юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ