Гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай охиныг хулгайлсан гэх хэрэгт холбогдоод байгаа П.Батсуурьт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хурал өнөөдөр /2018.12.13/ боллоо.
П.Батсуурьт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийг хууран мэхлэн авч явж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд тооцож, түүнд гурван жилийн хорих ял оногдуулжээ.
Сануулахад, П.Батсуурь нь энэ оны наймдугаар сарын 21-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай Э гэгч охиныг хууран мэхэлж Улаанбаатар хотод авчирсан байсныг цагдаагийн албан хаагчид илрүүлсэн юм.