МNBA: Өвөрхангай, Архангайн багууд хожив

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

МNBA: Өвөрхангай, Архангайн багууд хожив

МNBA: Өвөрхангай, Архангайн багууд хожив

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний зохион байгуулж байгаа.  Үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаан баг, харин дэд хэсэгт найман баг өрсөлдөж байна. Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж буй лигийн тэмцээний тоглолтын мэдээллийг хүргэе.

Өчигдөр /2018.12.12/ болсон тоглолтод “Өвөрхангай Тэнүүн Өлзий” болон “Архангай Алтан дорнодын дайчид” багууд хожлоо. Тоглолтын мэдээллийг хүргэе.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ НЭМЭЛТ ЦАГТ ХОЖЛОО

Эхний тоглолт “Өвөрхангай Тэнүүн-Өлзий” болон Хэнтий аймгийн багуудын хооронд болсон. Тоглолтын эхнээс  л “Өвөрхангай Тэнүүн-Өлзий” багийн төвийн тоглогч ОУХМ Д.Дэлгэрням гайхалтай тоглолтыг үзүүлж эхний хагасыг оноогоор илүүрхэн дуусгасан. Гэхдээ ямар ч багт бууж өгдөггүй Хэнтийн залуус шийдвэрлэх дөрөвдүгээр үед тоог 92-92 болгон тэнцүүлж чадсан юм. Ингээд нэмэлт цагийн эцсийн мөчид 104-103 онооны харьцаагаар “Өвөрхангай Тэнүүн-Өлзий” баг ялалтыг авав. Энэ тоглолтод ОУХМ Д.Дэлгэрням 33 оноо, 10 самбар авч багаа тэргүүлсэн бол Хэнтийн Н.Шижирбат мөн 33 оноог авчээ.

“Хэнтий” баг сүүлийн хоёр тоглолтод хүчтэй өрсөлдөгч болох Өвөрхангай, Ховдын багуудад нэмэлт үед ялагдлаа.

“АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД” ДӨРӨВ ДЭХ ҮЕД ЯЛАЛТЫГ АВАВ

Үндэсний лигийн тэргүүн хэсгийн анхаарал татсан тоглолтыг нэг бол Т.Ариунболд эзэнтэй “Архангай Алтан дорнодын дайчид” болон З.Баясгалан эзэнтэй “Сүхбаатар Альянс-Тех” багуудын тоглолт байсан юм. Тоглолтын эхний үеийг “Сүхбаатар Альянс-Тех” 29-19-ээр дуусгасан. Тэд эхний зургаан минутад эсрэг багтаа таван оноо алдсан үзүүлэлтийг гаргасан бөгөөд эхний хагасыг 50-34-өөр илүүрхэн өндөрлүүлж чадсан.

Гэхдээ тоглолтын дөрөвдүгээр үед “Архангай Алтан дорнодын дайчид” гайхалтыг эргэлтийг хийж, 91-84-өөр хожсон юм. Архангайн залуусын холын зайн шидэлтүүд амжилттай болж, О.Энхбаатар, Ц.Азбаяр нарын авсан оноо багаа хожиход голлох үүргийг гүйцэтгэсэн. Тус тоглолтод О.Энхбаатар 33 оноог авсан бол “Сүхбаатар Альянс-Тех” багийн залуус жигд оноог авчээ.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн Даваа, Лхагва, Бямба гаригуудад Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж