Ньюс хөтөч: "Баянхонгор аймгийн агаарын бохирдлыг бууруулах нь" хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: "Баянхонгор аймгийн агаарын бохирдлыг бууруулах нь" хэлэлцүүлэг болно

Ньюс хөтөч: "Баянхонгор аймгийн агаарын бохирдлыг бууруулах нь" хэлэлцүүлэг болно

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Өвөлжилтийн бэлтгэл, дулаан хангамжийн талаар уулзалт зөвлөгөөн  Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны байранд болно. Холбоо барих утас:99115624

09.30

  • ГХЯ, ШУА, "Баатар ван Наваан-Юндэн" сан хамтран алтан ургийн сүүлчийн ноён Хараагийн Баатар ван Н.Наваан-Юндэнгийн нийгэмд эзлэх байр суурь, түүний туулсан ээдрээтэй атлаа баялаг амьдралын талаархи 110 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал Гадаад хэргийн яаман дээр болно. Холбоо барих утас: 89114637

10.00

  • Гааль-Бизнесийн зөвлөлдөх уулзалт “Чингис Хаан” зочид буудалд зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99106505
  • “Хэвлэлийн хүрээлэн”-д “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хэрхэн хөндөж буй байдал” судалгааны тайланг танилцуулна. Холбоо барих утас: 350002, 70113475, 89896912

11.00

  • Баянхонгор аймгийн удирдлагууд Аймгийн тѳвийн агаарын бохирдлыг бууруулах нь сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Эрдэнэс-Таван толгой ХК-ын хурлын танхимд болно.
  • Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт И-Баримт пос, терминал машин, программ, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болно.

11.30

  • Хотын алслагдсан дүүргийн, эрсдэл бүлэгт хамаарах буюу сэтгэл зүйн үйлчилгээний хэрэгцээ шаардлага маш өндөр бүсэд байрлах таван бүрэн дунд сургуульд сэтгэл зүйчийн жишиг өрөөг иж бүрэн тохижуулан ашиглалтад оруулах ёслолын ажиллагаа Сонгино хайрхан дүүргийн 6-р хороонд байрлах Нийслэлийн есдүгээр дунд сургууль дээр болно. Холбоо барих утас: 88009013

ТӨРИЙН ОРДОН 

10.00

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1928.12.14 БНМАУ-ын V их хурал хуралдав. 85 төлөөлөгч оролцсон тус их хурлаар феодалын хөрөнгийг хураах, хутагт хувилгаалыг тодруулах явдлыг бүрмөсөн зогсоох, үндэсний цөөнхөд нутгийн ардчилсан захиргаа байгуулах, тус улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны өөрчлөлт хийх, улсын ба аж ахуйн газруудын алба хаагчдын дунд хоёрдугаар шалгалт явуулж, засаг төрийн аппаратын ноёд, түшмэдүүдээс цэвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрийг гаргажээ.

Улаан-Үд хотод Монгол Рабфак байгуулагдав.

Дотоодын гаалийг бүр мөсөн устгав.

Алтай Урианхай ба Торгууд хошуудад баг, сумын ардын төлөөлөгчдийн хурал байгуулж,_ сумын газар орны уул усны нэрээр нэрлэх болжээ.

Өвөр монголын Жэхэ, Цахар, Сюй юань гурван онцгой районыг муж болгон өөрчилж, Нинсэ, Хөхнуур мужийг нэмж байгуулжээ.

Монголд анхны пионерын лагерь байгуулагдав.

1978.12.14 Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад оров.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж